Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо

2018 оны 12-р сарын 17 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenet hushuu

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд Ю.Цэдэнбалын хөшөөг байрлуулж, өнөөдөр нээв. Ёслолын үйл ажиллагаанд компанийн удирдлагууд, үйлдвэрийн анхдагчид, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан болон түүний төрөл төрөгсөд, хүндэт зочид оролцлоо. Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөл санаачлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олны дэмжлэгтэйгээр түүнийг хөшөө болгон мөнхжүүлэв. Монгол улсын Засгийн газрын 2016 оны есдүгээр сарын 21-ний 94 дүгээр тогтоолоор тус компанийг Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон. XX зууны манлай бүтээн байгуулалт, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт  хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргахад гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүнээ уурхайчин хамт олон энэ өдөр дурсан хүндэтгэж байна.


У.Цэрэнбат

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх