Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа,нэр бүхий албан хаагчдын нэр хүндийг гутааж бүдүүлгээр дайрч, доромжилсон хуурамч мэдээллүүд сонин хэвлэл болон цахим орчинд үргэлжилснийг уншигчид санаж буй.
Уг асуудлаар тус газрын дарга Г.Гантөмөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Тэрээр байгууллагынхаа болон өөрийн нэр төрийг сэргээлгэхээр шүүхэд хандсаныг 2018 оны 12-р сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. “Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн гомдлыг хэлэлцэж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна” хэмээн шүүхээс тогтоосон байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Ньюс ХХК-д хуурамч мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаалт хийж уучлалт гуйхыг даалгасан тогтоол гаргажээ.
Шүүх шударга биш бгаа гэдгийг бүгд мэддэг хирнээ биеэ хамгаалах болохоор булхайтай шүүхийн худал шийдвэрийг нэг их дээдэлчихдэг юм. Шүүх ингэлээ би буруугүй гээд л… Яг үнэндээ их муухай хувийн компани шиг болгосон, Өнөржаргал, Ганцэцэг, Долгормаа, Ням-Эрдэнэ, Ууганбаяр, Дамбасүрэн, нягтлан Гантулга гээд та хэдийн нийлж ууж идэж, өөрсдөө зугаалж, хууль бус юм хийж байгааг чинь бүгд харж л байгаа шүү дээ, ёстой муухай хүн удирдаж мэдэхгүй, зусарч, шуналтай хэдэн юмнуудын мөрөөдлийн баг, битгий гэмгүй царайлцгаа
Шудрага юм гэж байна уу