“Aвьяаслаг Монголчууд-2018” шоу нэвтрүүлгийн ялагчаар С.Билэгт тодорлоо. Өнөөдөр оройны финалын шатанд үзэгчдээс хамгийн олон санал авсан шилдэг 10 оролцогч үзүүлбэрээрээ өрсөлдсөн юм.
Ингээд илбэ гэдэг шинэ тутамд хөгжиж буй урлагийн төрлийг шинэ шатанд хүргэсэн хэмээн үнэлэгдэх болсон илбэчин С.Билэгт финалын үзүүлбэрийн дараа үзэгчдээс хамгийн их санал авч ялагчаар тодорлоо. Тэрбээр ийнхүү олон улсад нэр хүндтэй телевизийн шоу контентын Монгол дахь шинэ ялагчаар тодорч байгаа бөгөөд 100 сая төгрөгийн эзэн боллоо.
Харин шоуны 2 дугаар байрт Дулма, Паша нар, 3 дугаар байрт “116” хамтлаг тус тус орлоо.
Худлаа гар түрүүлсэн шүү. Хөзрийн илбээр монголчууд дэлхийд гарна гэж юу байхав дээ.