Гадаад харилцааны сайд Дохагийн форумд оролцож байна

2018 оны 12-р сарын 16 өдөр, 12 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
doha-forum-tsogtbaatar-1024x576

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Катар Улсад албан ёсны айлчлал хийж, мөн үеэр зохион байгуулагдаж буй Дохагийн 18 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна.

Сайд Д.Цогтбаатарыг 12 дугаар сарын 15-ны өдөр Катар Улсын Ерөнхий сайд Шейх Абдулла бин Насер Аль-Тани хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар мэдээлж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх  боломжтой салбар чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн Катар Улсыг Улаанбаатар хотноо Элчин Сайдын Яам нээн ажиллуулах нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар Дохагийн Форумын нээлтийн хуралдаанд оролцож, Форумын хүрээнд Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений Бага хурлаас зохион байгуулсан  хэлэлцүүлэгт мөн оролцов.

Энэ удаагийн Форум нь “Харилцан хамаарал бүхий өнөөгийн дэлхий дахинд  бодлого тодорхойлох нь” гэсэн сэдвийн хүрээнд энхтайван, аюулгүй байдал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх асуудлыг хэлэлцэж байна. Катарын Эмир Форумыг нээж хэлсэн үгэндээ,  Катар Улс нь улс төрийн өөрчлөлт шинэчлэл, дэлхий дахины тогтвортой байдлын төлөө тууштай байхаа нотлон илэрхийлэв.

2018 оны Дохагийн форумд Катарын төр Засгийн удирдлагаас гадна  ЕНБД, НҮБ-ын ЕА-н Ерөнхийлөгч, Катар, Монгол, Иран, Турк, Япон, Румын, Кени, Мали, Филиппины  Гадаад хэргийн сайд нар, Нобелийн Энхтайвны шагналт Надиа Мурад, Мюнхений Аюулгүй байдлын Бага хурлын дарга, дэлхийн томоохон судалгаа шинжилгээний хүрээлэн, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Айлчлал үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх