Страсбургт халдлага үйлдсэн этгээдийг буудан хөнөөжээ

2018 оны 12-р сарын 14 өдөр, 11 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5c13074d09270_large

Өнгөрсөн мягмар гарагт Францын Страсбург хотод зул сарын баярын худалдааны үеэр галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн этгээдийг тус улсын цагдаагийн газрын ажилтан буудан хөнөөсөн гэж Францын Дотоод хэргийн яамны сайд мэдээлэв. Цагдаагийн ажилтнууд халдлага үйлдсэн Шериф Шекатт гэгчтэй Страсбургийн нэгэн гудамжинд таарсан бөгөөд гэмт этгээдийг буудан хөнөөхөөс өмнө Ш.Шекатт гал нээсэн гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.

 Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, олон хүн хүнд шархадсан ба хэргийн газраас зугтсан этгээдийг аюулаас хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн эрэн сурвалжилж байсан юм. 29 настай Ш.Шекатт нь өмнө нь Франц болон Германд эрүүгийн гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан ба шоронд хоригдож байхдаа эргэлт буцалтгүй лалын шашинтан болсон байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх