Согтуу этгээд эхнэрийг нь тээвэрлэж явсан эмнэлгийн машины араас мөргөж, эмчийг нь гэмтээжээ

2018 оны 12-р сарын 11 өдөр, 14 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
103

2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн шөнийн 01 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд гэсэн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна.
Энэ үед өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч, эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учруулсан байна.

103000

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх