Хотын даргад сэтгүүлчдийн байгууллага талархал илэрхийллээ

2018 оны 12-р сарын 10 өдөр, 13 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
48358992_360332901199708_5383849764481662976_n_20181210122950

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2018 оны ажлаа дүгнэж, ирж байгаа оноо угтан салбарын шилдэгүүдээ тодруулах “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Улиран одож буй 2018 он дөрөв дэх засаглалынхны хувьд уран бүтээлийн амжилтаар дүүрэн жил байлаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарахын зэрэгцээ сургалт судалгаа, шүүмж судлал, гадаад харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ 51 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээ өөрийн гэсэн ордонтой болгох, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа орон сууцаар хангах асуудалд үр дүнтэй, санаачлагатай ажлууд хийсэн. Ирж байгаа  2019 оноо  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах  зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Гадаад харилцаагаа өргөжүүлэх” жил болгон зарлаж байна” гэдгийг хүндэтгэлийн индэр дээрээс хэллээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл анх удаа 99 сая төгрөг бүхий шагналын сантай “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийтдээ 25 номинациар шилдгүүдээ тодруулж, салбартаа манлайлагчдаа шалгаруулдаг уламжлал тогтоож байгааг хэлсэн юм.  Мөн  2018 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын захирамжаар “Сэтгүүлч ордон” барих газрын асуудлыг шийдвэрлэж өгсөнд сэтгүүлчид талархаж байгааг Х.Мандахбаяр ерөнхийлөгч онцлон, хотын даргад хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.  Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсээд 105 жил, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагдаад 51 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд бодитоор газрын асуудлыг шийдвэрлэж, ордон барих эрхийг ямар ч хотын дарга нар олгож байгаагүй. Зөвхөн амлалт төдий явж ирсэн. Харин  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  энэ хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсэнээр “1000 сэтгүүлч орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжих боломж бүрдсэн. Ирэх оны хавраас бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тус ордон, орон сууцны хорооллыг барих барилгын компаниуд шалгарсан гэдгийг тэрбээр онцоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх