Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье!!!

2018 оны 12-р сарын 07 өдөр, 14 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gal

Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эрс нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн хоногт гал түймрийн 15 удаагийн дуудлагатай хоносон байна. Дээрх гал түймрийн 9 удаагийнхад нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан айл өрхийн байшин өртөж шатсан дуудлага байлаа. Тухайлбал:

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Нарангийн 8 дугаар гудамжны 24 тоотод байшин,
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 42 тоотод байшин
Хан-Уул дүүргийн 8 дугаар, Дэнжийн 4 дүгээр гудамжны 146 тоотод байшин,
Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Баянгол хүнсний захын дулааны шугам хөлдөж ил гал гаргасан,
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлонгийн 2 дугаар гудамжны 10 тоотод байшин,
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 22 дугаар гудамжны 23 тоотод байшин,
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 682 тоотод машин шатаж,
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 22 дугаар байрны дэргэд машин,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 30 дугаар гудамжны 547 тоотод байшин,
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжны 16/Б тоотод байшин,
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжны 563 тоотод гэр,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны 3 дугаар байрны 1 дүгээр орцноос утаа,
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7 дугаар гудамжны 123 тоотод байшин,
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уул 22 дугаар гудамжны 6 тоотод жорлон,
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 4 дугаар гудамжны 154/Б тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагуудаар Онцгой байдлын албаны алба хаагчид гарч ажиллаж, гал түймрийг унтрааж ажилласан байна.
Иймд гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх