Простар студийн дэргэдэх “Залуу одод” хамтлагийн авьяаслаг бяцхан хүүхдүүд маань дараагийн уран бүтээл болох “Мөнгөн үдэш” дуугаа гаргалаа. Өнөөдрийн утаатай, стресстэй нийгэмд бяцхан үрс минь л бидэнд гэрэл гэгээ өгч, хайрыг түгээж байгаа. Залуу одод хамтлагийн дуучид маань удаа дараалан шинэ дуу гаргаж байснаас дурдвал “Залуу мөрдөгчид” хүүхдийн уран сайхны киноны дуу, “Мөрөөдөл зуслан” дуу болон RAPPER MB-тэй хамтран “Цасанд” дууг шинэчлэн дуулсан билээ.
Дуучид маань бүгд “Простар” студийн кино урлаг драмын дугуйлангаас төрөн гарсан авьяастангууд юм. Тэдний нэрнээс нь Залуу гэж харж болохгүй аж ээ. Биднээс илүү ухаалаг, хэрсүү авьяаслаг бүр том залуус шиг… Хамтлагийн хамгийн бяцхан дуучин Соёмбо 7 настай. Дугуйлангийн хүүхдүүд нь түүнд маш их хайртай, бас ээжийн тухай шүлгээ уншиж эхлэхэд нь танхимд байсан хүмүүс бүгд чимээгүй болж, нулимсаа арчиж байгаа нь харагдсан.
Ингээд Залуу одод хамтлагийн шинэхэн дууг толилуулья.