Наагий Данзантай таарсанаасаа хойш нэг л сонин болоодхов. Тэр хоёр үзвэрээ үзэж дуусчихаад ойролцоох кафед орон суулаа. Туяа
Наагий, чи яачихав аа…оройноос хойш нэг л дуу муутай байх чинь
Аан зүгээр ээ, зүгээр ч гэж дээ оройны дэлгүүрийн гадаа бид хоёртой тааралддаг ах байна аа даа
Ямар … аан нөгөө чиний сандраад мэндлээд байдаг уу?
Тийм, тэр хүн манай найз охины аав нь байгаа юм. Баларсан ч юм болох гэж
Өө, тиймүү. Яанаа намайг уучлаарай…надаас боллоо. Уучлаарай, би чамдаа дандаа л гай болох юмдаа
Одоо нэгэнт өнгөрсөн. Би ч гэж би, үнэндээ хэлэх ч үг олдохгүй юм. Туяа уучлаарай, хоёулаа ер нь одоо ингэж тусдаа уулзаж байхаа болъё. Би ч одоо тэднийд очих нүүргүй болсон байх даа. Оройжингоо Должмаа л бодогдлоо… би хайртай юм шиг байнаа. Саяны хэдэн өдөр чамайг эхлээд өрөвдөж байсан, сүүлдээ өөрийн эрхгүй хайртай байсан болохоороо татагдсан. Миний толгой дүүрчихжээ. Чи одоо намайг юу л гэж бодвол бод. Би ч Должмаагаасаа салж байх шиг байна. Туяагийн дотор нь хэг хийтэл хатгаад авав. Тэгсэнээ юу нь ч хөгшин нэртэй юм билээ дээ хэмээн бодсоноо
Наагий, чи тэр охиныхоо яг юунд болсон бэ, их хөөрхөн үү?
Би юу … би сэтгэлд нь болсон. Одоо тэр сайхан сэтгэлд сэв суулгачихлаа. Хөөрхөн үү гэж үү…тиймээ дотроосоо гэрэлтсэн их хөөрхөн охин … намайг одоо нэг л уучилж чадвал би дахиж энэ яваа насандаа түүнийгээ хуурахгүй амлаж байна
Надад амлаад ч яахав дээ. Чи тэгээд үнэхээр хайртай чинь үнэн юм уу, Саяны хэд хоног чи надад нэг ч удаа дурсаагүй ш дээ
Харин тийм ээ, тэгээд л өөрийнхөө дүүрсэн тэнэгийг гайхаад сууж байна. Туяа сэтгэл нь ихэд гонсойлоо. Тэгсэнээ
За яахав, найз нь ойлгож байна. Тиймдээ надад одоо чамайг харамлах эрх байхгүй, нэгэнт сэтгэл чинь хүнийх болж. Би ч азгүй хүн дээ…өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг гэхдээ өвдөөд байгаа юм чинь уйлахгүй гээд яах юм хэмээгээд уйлчихав.
Наагий Туяаг гэрт нь хүргэж өгөөд буцах замдаа Должмаа уруу залгавал утас нь холбогдох боломжгүй байлаа. Тэрээр ” Сайн явж байна уу, ямар их удаж байнаа, ирээд яриарай үнсье ” гэж бичээд явуулсныхаа дараа өөрөөсөө анх удаа маш ихээр ичлээ.
Наагий унтаж байтал утас нь дуугарав. Нойрмоглон гараараа тэмтчисээр байна уу хэмээн утсаа автал
Унтаж байгаа юм уу? гэх танил дуу гарсанд огло харайн
Сайн уу, миний хайр аа, хэзээ ирсэн бэ… зөндөө их санасан … за одоохон байж байгаарай 20 минутын дараа яваад очье
Тэрээр бушуухан гар нүүрээ угаан хувцасаа өмсөөд гүйхээрээ гарах гэтэл ээж нь үгүй чи чинь хамхуулд хөөгдөж байгаа аятай юу болов, цайгаа ч уухгүй
Должмаа … Должмаа ирчихжээ бид хоёр буцаад хүрээд ирье гэж хэлээд ээжийгээ үнсээд гүйн гарлаа.
Наагий Должмаагийнд дөхөх тусам алхаа нь удаашраад ирэв. Тэрээр яаж нүүрийг нь харна даа гэхээс байж ядна. Данзан ах юм хэлсэн болов уу, Должмаа намайг юу гэж бодож байгаа бол … ийнхүү элдэвийг бодон явсаар нэг л мэдэхэд орцных нь гадаа ирчихсэн байлаа. Тэрээр орохоос бэрэгшээд байв. Должмаа уруу утасдан
Хайр аа ирчихлээ, гараад ирэх үү?
Хүүе ээ, ороод ирээч ээ. Чи ямар анх удаа ирж байгаа биш дээ
Чи…чи хэнтэй байгаа юм бэ?
Наагий, чи яагаад байгаа юм бэ, хэн байхав ганцаараа л байна. Аав шатар нүүх гээд гараад явчихсан, ээж ажилдаа явчихсан. Наагий Данзанг байхгүй гэдгийг дуулангуутаа огло харайн орцруу орлоо. Должмаа үргэлжлүүлэн яриад л байв. Дуусахаар нь Наагий
Миний хайр намайг хэдий болтол үүдэндээ зогсоох юм бол хэмээн хэлэхэд Должмаа хаалга нээнгүүтээ
Аан, чи муу ямар муухай юм бэ, худлаа хүнээр тоглоод гээд хүзүүдэн авсанаа гэнэт ичин бушуухан гараа тавитал Наагий ч Должмааг угз татан үнсэнгээ гутлаа үүдэнд тайлж хаяад өрөөрүү нь орлоо. Тэр хоёр бие, биенээ хэмжээлшгүй санажээ. Должмаа инээмсэглэн өөдөөс нь харан эрүүнийх нь дутуу хуссан сахалыг имрэнгээ
Наагий, чи намайг санасан уу, чи яагаад нэг л дуу муутай байгаа юм бэ, ажил төрөл чинь юу болж байна? За тэр яахав чи нэг юмыг ажиглахгүй юмаа Наагий дотороо Должмааг хуурсанаа хэлэх үү байх уу хэмээн бодолд дарагдан хэвттэл Должмаа түүнээс ийнхүү асуулаа.
Саналгүй яахав дээ. Зөндөө санаад ямар хэцүү байсан гэж бодно … тэрээр ингэж хэлэхдээ өөрийгөө зүхэж байлаа. Юу анзаараагүй юу гэж хө. Чи минь борлоод ,бас жаахан жин нэмчихэж. Би чамайг их ядраад ирэх болов уу гэж бодсон чинь харин ч их өнгөлөг байна ш дээ хэмээгээд толгой доогуур нь гараа хийлээ. Должмаа инээмсэглэн баруун гарыг нь атган дээшээ харж хэвтэж байгаад өөрийн хэвлий тушаа гарыг нь тавьтал дотроос нь хүүхэд нь хөдөлж байв. Наагий гэнэт гаран доор нь нэг юм хөдлөх шиг болоход гайхан хөнжилөө сөхөөд сая л түүнийхээ гэдэсийг нилээн томорсоныг ажиглалаа. Наагий баярлан босож ирээд гэдсэнд нь хошуугаа наан зогсоо зайгүй үнсэж гарав. Миний хүү, аавын хүү байна ш дээ, ямар хөөрхөн юм бэ, чи яагаад надад шууд хэлээгүй юм бэ?, Чи чинь юм ирчихсэн гээд байсан биз дээ, хүү минь ээ хэмээн ар араас нь урсгаж зогсоо зайгүй үнсэн илсээр. Должмаа инээмсэглэн түүнийхээ үсийг сөөсөгнүүлэн
Чамайг өөрөө хараад мэдчих байх гэж бодоод, тэгээд ч ямарч хэлэх боломж гарсангүй ш дээ. Юм ирсэн нэг удаа жаахан, тэгсэн чинь тэгж үзэгддэгийн гэнэ ээ. Хоёулаа маргааш эмнэлэг орж хяналтанд оръё, нилээн оройтчихлоо. Эгчид өглөө ярихдаа хэлсэн. Хүрээд ир гэж байна лээ. Наагий
Тэгвэл маргааш гээд хүлээгээд яах юм бэ, одоо явъя, нэг хоногийн өмнө ч гэсэн үзүүлье. Должмаа түүнийг харан инээмсэглэсээр л байлаа. За хэмээгээд босох гэтэл Наагий түүнийг татан хацарт нь хошуугаа наагаад чангаас чанга тэвэрсэнээ
Намайг уучлаарай, чамдаа үнэхээр их баярлалаа. Би хүүхэд та хоёрынхоо төлөө амьдранаа
Юу уучлаарай гэж, яахав дээ угаасаа чи бид хоёр нэг гэрт орж албан ёсоор гэрлэсэн биш чи байнга ирээд байж яаж чадахав. Нээрээ ээж нь сайн уу? Би жаал идээ, цагаа авчирсан. Одоо оруулж өгчихөөд цаашаа явах уу?
Должмаа юу ч битгий асуу, зүгээр л уучилчих тэгээд л боллоо. Ээж сайн нээрээ би бүр орон гаран болчихжээ. Ээж цай чаначихсан бид хоёрыг хүлээж байгаа ш дээ. Би чамайг ирсэн гэж хэлсэн чинь их баярлаж байна лээ. Должмаа
Хэ хэ … за, за зүгээр л уучилчихъя хэмээгээд хамарнаас нь зөөлөн чимхэж хоёр тийшээ мушгисанаа бослоо. Должмаа босож явсанаа: Өө мартах шахаж би чамд нутгийн тамхи л авчирлаа гээд нэг блок тамхи гаргаж өгөөд бие засчихаад ирье хэмээв. Наагий баярлалаа гээд авангаа зэрвэс харан хажуу тийшээ тавьтал нэг бичиг нүдэнд нь зурвас тусав. Гайхан дахин аваад эргүүлэн хартал хар балаар тамхины хайрцаган дотор ” БИ ЧАМД ХАЙРТАЙ ” хэмээн бичсэн харагдана. Наагий инээмсэглэн онгойлгох гэтэл гадуураа гялгар уут нь битүү байв гайхан цаанаасаа ийм тамхи юм байх даа хэмээн бодоод Должмааг орж ирэхээр баярлалаа хэмээгээд ийм тамхи зардаг болоо юу гээд инээв. Должмаа
Үгүй дээ хө чи хараа би энэ гаднах гялгар уутыг нь цаас зүсэгчээр зүсэж байгаад балаа оруулан бичсэн юм хэмээн хэлээд инээмсэглэв. Наагий
Хөөх, чи минь мундаг сэтгэжээ, ямар гоё юм бэ. Баярлалаа хайраа, би энийг энэ чигт нь хадгалнаа гээд тас тэврэн үнслээ. Тэр хоёр шуугилдсаар гэрээс гаран цахилгаан шатаар уруудан буутал нэг давхарт Данзан зогсож байлаа. Наагий толгойгоо илэн Данзантай мэндэлтэл Данзан
Өө, хүүхдүүд гадагшаа гарах нь уу. За та хоёр минь түргэн яваад ир. Наагий өнөөдөр нэг сайн тоглоно шүү. Ойрд олигтой тоглочих хүн олдсонгүй гээд зөрөн цахилгаан шатанд орлоо. Наагий за тэгнээ хэмээн хэлээд уртаар амьсгаа аван Должмаадаа сугадуулан гэрийн зүг алхлаа.
Адъяа бөөн баяр болон угтав. Тэр хэд сонин хачин ярилцаж суугаад Наагий ээждээ хүүхэдтэй болох гэж байгаагаа хэлтэл Адъяа гуай нулимс дуслуулан Должмаагийн хацар дээр үнсээд ингэж нэг амьд явахдаа ачаа үзэх минь гэж. Ямар буянтай охин бэ, миний охин чинь алив ядарсан уу, ээж нь сайхан хар шөл хийж өгье. Наагий мах зороодох гэсээр царай нь гэрэлтэн таягаа тулан бослоо.
Данзан, Наагий хоёр том өрөөнд шатар нүүн сууна. Должмаа ээжтэйгээ хамжилцан бууз хийн элдэвийг ярина. Норжин анхандаа тэр хоёрыг хүүхэдтэй гэдгийг сонсоод дурамжхан хүлээн авсан ч Данзан хажуунаас нь анх удаа уурлан
Норжин минь арай ч дээ. Биднийг гээд хүрээд ирсэн хүүхдийг чи одоо яана гэх гээв. Чи өөрөө эх хүн биз дээ. Тэгээд ч отгон охин минь бид хоёрыг танагтай байгаа дээр үр хүүхдээ гаргаад авсан нь дээр гэсэн болохоор нээрээ ч тийм юмуу хэмээн гайгүй өнгөрөөлөө. Должмаа үнэхээрийн жаргалтай харагдана. Түүний хацар ягаа бутаран, царай нь туяараад цаанаа л жаргалтай. Данзан охиноо ийнхүү сэтгэл хангалуун байгааг хараад өөрийн эрхгүй баярлав. Наагий хулмалзаад нэг л олигтой нүүж өгсөнгүй. Наагий галын өрөөрүү нэг хялмалзсанаа
Намайг уучлаарай Данзан гуай … нөгөө юу эртээдийн хүүхэн чинь манай ангийн арван жилдээ үерхдэг байсан охин. Бид нар их хамаагүй байдаг л даа. Одоо энд байдаггүй юм, гадаадад нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг … би гэтэл Данзан эрүүгээ нэг имчсэнээ
За тэр яахав дээ, би нэг их юманд бодоогүй. Хамгийн гол нь ханилсан хойноо ханиа хуурч, үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх хэрэгтэй. За олон юм бодолгүй наад нүүдлээ хар чи өнөөдөр нэг л хайнга байна шүү. Би чамайг мадлахад их ойрхон байна. Тэр хэлээгүй юу шаг мад гэж гээд тэрүүхэндээ цээжиндээ хүнгэнэн инээд алдан гэдсээ иллээ.
Тэр дөрөв хоолож суув. Наагий ч овоо сэтгэл нь тайвширан дотроо дахин хэзээ ч Должмаагаа хуурахгүй хэмээн өөртөө ам өгөн сууна. Гэтэл Норжин түрүүлэн ам нээж
За Мөнхнаран одоо өрх гэр толгойлсон эцэг болох нь. Юуны өмнө нэг ажил төрлийн юм бодно байгаа. Энэ цүндгэр охин одоо мөд удахгүй байх, тэгээд ч ажил хийнэ гэж юу байхав гэтэл Должмаа хажуунаас нь
Ээж мэдэж л байгаа ш дээ. Угаасаа танил тал байхгүй авахгүй байна. Хүргэн ахтай та нэг яриад өгөөч дээ. Компанид нь оруулаад өгөөч тэгэх үү….
Наагий хий л үсээ илэн: Би одоо бүр идэвхитэй ажил хайна аа. Угаасаа энэ мэргэжлээрээ олигтой юм олдохгүй юм шиг байна. Одоо ажил л байвал юу ч хамаагүй хийнэ
Сайн байна, бас хэзээ бэрээ гуйж ирэх гэж байна. Бид нар ч отгон охиноо ёс төртэйхэн шиг гаргаж, хурим найрыг нь хийнэ гэж бодож байгаа
За ойлголоо Норжин эгч ээ, би ээжид хэлье. Тэдний хооронд иймэрхүү яриа болж өнгөрсөнөөс нэг долоо хоногийн дараа Адъяа бэрээ гуйхаар нөхрийнхөө дүү хархүүг явуулаад өөрөө араас нь очлоо. Тэр хэд бэрээ гуйн хуримын товоо ч тохиров. Наагий, Адъяа гуай хоёр уг нь бэр гуйгаад л болчих байх гэтэл Норжин заавал хурим хийнэ гээд, Данзан ч гэсэн тиймэрхүү аястай байхаар нь Адъяа ганц хүүгээ өрөвдөн амьтан ах дүүгээс болох байх хэмээн бодоод зөвшөөрөв. Ийнхүү хуримаа товлон Намрын адаг сарын нэгэн билэгт өдөр хийхээр тохирон тэр өдрийн их ажил дууслаа.
Наагий хэд хоног мөнгөний эрэлд хатав. Ээж нь ах дүү, төрөл төрөгсөд, таньж мэдэх хүнээсээ зээлсээр арайхийн 500 мянгыг л олжээ. Наагий хэнээс зээлэхээ ч мэдэхгүй байв. Ажилгүй болохоор мөнгө зээлэх ч хүн олдсонгүй. Гэтэл хуримын өдөр юу юугүй хаяанд ирчихсэн байдаг. Тэрээр аргаа баран Баяраа дээр очин учраа хэлтэл нөгөөх нь бас л боломжгүй гэдэг хариу өгөв. Наагий цөхрөнгөө баран байраа тавьдаг юмуу гэтэл Должмаа дургүйцэн тавиулсангүй.
Хурим болоход долоо хоногийн хугацаа үлдээд байтал Сүхээ Наагий уруу утасдан Туяа явах гээд ангийнхан уулзаж гаргаж өгч байна. Чи хүрээд ирж чадах уу? хэмээн асуув. Наагий уучлал гуйгаад өнгөрлөө. Маргааш нь өглөө босоод гарах гэж байтал Баяраа ирсэнээ маасайтал инээд алдан хөгшнийгөө өнөөдөр дайлахгүй юмуу гээд дал мөрийг нь алгадав. Наагий өөдөөс нь гайхан хараад
За юу болсон, би яагаад чамайг дайлах хэрэгтэй болдог билээ. Удахгүй хурим болно тэрэн дээрээ л зөндөө дайлъя, наана нь хөгшин нь ажил гэж үстэй толгойноос их байна
Тийм ээ, тэгэхдээ л өнөөдөр хэдэн шил шар айраг уучихмаар байна шүү. Өчигдөр хэтрүүлчихжээ. Чи нээрээ мөнгөө олсон уу?
Үгүй ээ, олоогүй л байна. Арга тасраад байраа тавих гээд гарч байна гэтэл Баяраа халааснаасаа 1000 доллар гаргаж өгөөд
Май хөгшөөн үүнийг хэрэглэ. Хүнээс авлагтай байсан юм. Ашгүй аваад ирж. Хүүгүй болохоор санаа зоволтгүй бас хэзээ ч өгсөн болно хэмээн хэлэв. Наагий баярласандаа золтой Баярааг тэвэрч аваад үнсчихсэнгүй.
Баярлалаа хөгшөөн. Өнөөдөр орой та хэдтэйгээ гоонь эрийн баяраа хийнэ ээ. Харин хүүхнүүд авчрахгүй шүү. Баяраа нүдээ ирмээд мэдээж гэв.
Хурим найр ч сайхан болж өнгөрлөө. Мөнхнаран, Должмаа хоёр үнэхээрийн жаргалтай харагдаж байв. Данзан, Норжин хоёр хүүхдүүдтэйгээ зөвлөж байгаад өөрсдөө Зүүн салааны тийшээ хувийн хашаа, байшин аван тусдаа гарч байраа Должмаад өглөө. Должмаа шиг жаргалтай хүн энэ дунд алга байв.
Тун удалгүй тэр хоёр хөөрхөн хүүтэй боллоо. ” Хатагтай ” эмнэлэгийн гадаа бүгд хөөрөлдөн нуган үртэй болов хэмээн виськи тойруулан ууцгаан үргэлжлүүлэхээр дунд хүүгийнх нь ресторанруу явцгаалаа. Адъяа, Норжинд хандан чи минь ах дүүтэйгээ яваа хө. Би хоол, цай дөхүүлж өгье. Тэгээд ч одоо унтаж байгаа гэж байна гэв. Норжин жаахан зовон үгүй энэ чинь эх нь байна би хийгээд ирье гэтэл Адъяа
Должмаа одоо миний ч гэсэн охин шүү гэж хэлээд буруу харан зогслоо. Норжин гэнэт санаа нь зовон хүн гомдоочих шиг боллоо хэмээгээд
За уучлаарай хө, тэгвэл тэгдээ чи хоол, цай хийгээд Наагийг явуулчихна биз. Би утсаар ярина аа гээд нөгөө хэдрүүгээ явлаа. Энэ дунд хамгийн ихээр догдолж, баярлаж байгаа хүн нь Наагий л байв. Наагий байн, байн хүүгээ харан өхөөрдөнө. Хүү нь тэр чигээрээ Наагийгийн бүх юмыг дуурайн төржээ. Тэрээр Должмаадаа: Баярлалаа миний хайраа. Наддаа ийм сайхан эрдэнэ өгсөнд гээд хүүгээ өхөөрдөнгүй үнсээд. За хөгшин нь хоол, цай дөхүүлээд ирье. Чи минь сайхан амарч бай гэв. Гэтэл ч гаднаас сувилагч орж ирэн эхийг нь амраахаар хүүг аван гарлаа. Тэрээр Должмаагаа хосгүй хайр гэрэлтсэн нүдээр ширтээд. Удахгүй ээ гэж хэлээд эмнэлэгээс гарав. Должмаагийн эгч нь “ Хатагтай ” хэмээх энэ хувийн эмнэлэгт ажилладаг бөгөөд дүүгээ өөр дээрээ түрүүлнэ гэсээр улсын эмнэлэг бараадуулсангүй эндээ амаржуулжээ.
Цаг хугацаа урссаар. Баттулга хүү ч ид хөөрхөн дээрээ тэнтэр, тунтар алхан ойр зуурын үг хэлэн шулганадаг болов. Должмаагийн гэрийнхэн Наагийг эхнэрээ тэнхэрч, хүүгээ том болтол хажууд нь байх хэрэгтэй гээд түүнд эксель машин авч өгөн халтууранд явахыг зөвлөлөө. Тэр гурав ч тэрүүхэндээ болгоод л байв. Данзан хаяа ирэхээрээ Норжингоос нуун охиндоо хэдэн төгрөг өгөн хүүгээ өдөржин өхөөрдөн хамт шулганалдсаар явах аж. Должмаа нэг удаа ирэхэд нь сайхан хоол, цай хийж өгөөд
Та хоёр минь хэцүү байна уу. Ес эхлэхээр эндээ ирэх юм уу. Өдөрт хүү бид хоёр л өнжих юм. Наагий ч хөөрхий минь хирэндээ яваад л ямар ч байсан хоол ундны мөнгөөр тасрахгүй юмаа. Би та хоёртоо баахан санаа зовох юм. Данзан охиноо үнсэн хүүгээ өвөр дээрээ цогиулангаа
Юундаа санаа зовох вэ охин минь. Бид хоёрт харин ч агаарт сайхан байна. Наагий одоо ирэх болж байна уу. Дөхөж байвал аав нь хүргүүлчихдэг юм билүү
Тэг, тэг аав тэгэлгүй яахав. Би утасдаадхъя хэмээгээд Наагий уруу залгавал авахгүй байж, байж хэл нь орооцолдон Байна уу гэж арай ядан хэлэх дуулдав. Должмаа гэнэт уур нь хүрч
Чи хаана байгаа юм бэ, аав ирчихсэн харих гээд чамайг хүлээж байна. Согтуу л байна ш дээ чи. Хэрэггүй ээ….машин тэргээ яачихаад уугаад байгаа юм. Тэрээр ингэж хэлэн утсаа таслаад худлаа инээмсэглэн орж ирэн: Аав та такси бариад явчих Наагий хүн хүргэж өгөх гээд Налайхад явж байна гэнэ гээд мөнгө гарган өгтөл
Зүгээр ээ, миний охин. За аав нь эртхэн дөхье энэ амралтын өдөр нэг очно биз дээ. Ээж нь хэлэхгүй ч хараад л байх юм. Эндээс хол гээд ажлаас нь гаргаад гэрт суулгасан чинь жаахан уйдаад байх шиг байна. Ганц үнээгээ шувтарчихаад та хэдийг ирэхээр өгөх гэж сүүгээ хөөрүүлээд л тавиад байдаг юм шүү хэмээгээд тэднийхээс гарлаа.
Наагий халтуур хийн явж байгаад Баяраатай таарчихав. Наагий одоо болтол мөнгийг нь өгч чадаагүйдээ бантан суулгаад хаа хүрэх газар чинь хүргээд өгье гэв.
Өө, ашгүй гэж, би бараандаа явж байсан юм. Тэр хоёр хамжилцан барааг нь аваад захаас гарав. Баяраа угын хөдөлгөөнтэй, сэргэлэн шар залуу анх ТҮЦ ажиллуулж байснаа зунжингаа барьсаар нэг давхар 8 нэрийн хүнсний дэлгүүртэй болон өргөжүүлэв. Баяраа баярласанаа илэрхийлээд таксины мөнгийг нь өгтөл Наагий авсангүй. Тэр хоёр ч ойрд уулзалдсангүй хэмээлдээд жаахан сууцгаая, ажил, амьдрал гээд тухтай ч уулзалдахаа байж гэлцэн Наагий машинаа тавиад гэрийнхээ ойролцоох нэг газар орж суулаа. Наагий
Баяраа, хөгшөөн найз нь ч ёстой муухай юм болж байна даа. Чиний мөнгийг их удааж байнаа. Боломж гарч өгөхгүй юм. Тэгэхдээ ондоо багтаагаад талыг нь ч болов өгнө өө хэмээв. Баяраа өөдөөс нь гайхан харж
Юун мөнгө билээ хө. Би чамд мөнгө өгөөгүй санагдах юм
За битгий худлаа тоглоод бай. Хурим хийх гээд мөнгөгүй сандарч явахад чи надад 1000 доллар өгсөн биз дээ….
Аан, тэр үү гээд Баяраа нулимасаа гартал инээснээ: Би мартчихсан байна ш дээ. Өөрийнх биш болохоор санахгүй байхгүй юу. Наагий хөгшөөн би өгөөгүй ээ, Туяа явахдаа чамд аз жаргал хүсээд өгсөн юм. Өөрийг нь гэж хэлбэл авахгүй байх, дараа нь хэлээрэй гэсэн би бүр мартчихаж гээд үргэлжлүүлэн инээд алдав. Наагий юу….хэмээн огло харайн боссоноо арай ч дээ. Чи миний найз биздээ. Туяа намайг доромжилж байгаа юмуу. Би заавал тэр мөнгийг нь буцааж өгнө хэмээн нүд нь гялалзсанаа өмнөхөө ганцхан хөнтрөөд дуусгачихав. Баяраа түүнийг харан
Наагий минь чи уг нь биднийгээ бодвол толгой сайтай хүн дээ. Жаахан аядаач одоо ингээд уурлалаа гээд чи яах юм. Тэгээд ч тэр үедээ байраа тавьчихсан бол одоо болтол авч чадахгүй байсан байх нь. Чи бүр ямар ч хийморгүй болчихжээ. Наагий хий л гөлрөн сууна. Гэтэл ч Должмаа утасдан аавыг хүргэж өг хэмээгээд уучихсан байсанд нь дургүйцсэнд яагаад ч юм дотор нь бачууран, бухимдаад ирэв. Тэр хоёр нилээн сууж байгаад гаран Наагий хий л омогшин гэрийн зүг тэнтэр, тунтар алхаллаа. Наагий гэртээ орвол Должмаа унтаж байгаа бололтой. Түүнийг орж ирлээ гэж хүний урманд эргэж ч харсангүй. Наагий хоолоо халааж идчихээд хувцасаа тайлан хажуугаар нь орон хэвттэл Должмаа буруу харсаар л байв. Наагий араас нь тэвэртэл гарыг нь авч чулуудахад Наагий гэнэт уурлан
Чи яагаад байгаа юм бэ … би яачихсан юм. Аавыг чинь хүргэж өгч чадаагүй л биз. Найзуудтайгаа ч явж болохгүй юу тэ. Ер нь хоёулаа манайд очиж амьдаръя. Надад тусдаа байгаа хэдий ч хадмын гар үргэлж харах хэцүү байна. Чи миний эхнэр юм бол намайг дагаж амьдрах ёстой биз дээ. Би дээд сургууль төгсчихөөд такси бариад баймааргүй байна…хэмээн үглэж гарав. Должмаа буруу харсан чигтээ уурлан
Ууж, ууж ирчихээд юундаа олон юм яриад байгаа юм. Дуугүй унтвал унт….манай аав, ээж хоёр чамд ямар гэм хийчихээв. Харин ч хамаг байдгаа л зориулж байгаа байх. Үнэндээ уур хүрч байна. Олигтой ч мөнгө олж чадахгүй…би үргэлж гэрийнхэнээс авсаар байтал сүүлдээ ичиж ч байна. Ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш. Тэгээд ажлаа олоод хийгээч. Би чамайг хэдий болтол харах юм. Одоо хүүхдээ ой хүрэхээр нь цэцэрлэгт өгөөд би ажилд орноо. Наагий тэр хоёр жаахан муудалцаж байгаад хоёр тийш харан хэвтэв. Үнэндээ хэн, хэн нь унтсангүй тус, тусын бодолд дарагдана. Наагий өнөөдрийн явдалаа бодож байгаад Туяагийн өгсөн 1000 доллар бодогдон ер нь ингэж байхаар хамт гадагшаа гарвал яадаг бол. Хүүхдээ аваад гурвуулаа гарчихвал болохгүй юмгүй л баймаар. Энд ингэж амьдарч байхаар хэмээн бодоод мэргэн санаа олсондоо баярлан бушуухан Должмаадаа хэлэхээр араас нь тэврэн үнсээд
За, миний хайраа намайг уучлаарай. Найз нь жаахан бухимдаад. Үнэндээ бодохгүй биш бодоод л явдаг ш дээ. Миний хайр жаахан ааш сураад байна уу. Найз нь ойлгож байнаа. Гэртээ удаан хүүхэдтэйгээ хоёулахнаа байхаар аргагүй. Маргааш хөгшин нь хүүгээ харж байя. Миний хань гараад найз нөхөдтэйгээ уулзаад ир. Бодоод байсан чинь төрөхөөсөө өмнө ч, төрсөнийхөө дараа ч нэг ч гадагшаа гараагүй юм байна. Должмаа юу ч дуугарахгүй зөрүүдлэн хэвтсээр. Наагий бууж өгөлгүй ханиа наашаа харчих л даа. Хоёулаа ингэж муудалцлаа гээд юу ч шийдэж чадахгүй надад чамтайгаа зөвлөх нэг юм байна. Ер нь хоёулаа маргааш хүүг ээжид үлдээгээд хамтдаа гарч юм үзье, за алив хэмээн толгой доогуур нь гараа оруулан өөрлүүгээ эргүүллээ. Должмаа жаахан туньж байснаа эргэн харж
Харин тиймээ өөрийн эрхгүй бачуураад байдаг болчихож. Чи намайг нэг их хайхрахгүй байгаа ч юм шиг. Надад халамж, анхаарал дутаад байгаа юм шиг санагдаад. Чи яахав өдөржингөө гадуур явж байгаа хүн. Би чамайг л хүлээхгүй өөр хэнийг хүлээх юм хэмээгээд хацар дагуулан нулимс унаглаа. Тэгсэнээ намайгаа бас уучлаарай гээд хүзүүдэн авав.
Эвий миний хонгор охин, ээж болчихоод эрхлээд байгаа юм уу. Би ч гэж би муу ханиа нээрээ олигтой ч халамжилж чадахгүй, хий л ухамдаад яваад байдаг. Одоо та хоёртоогоо нэг өдөр хамт байж байнаа. Бас оройд ч гэсэн жаахан эрт ирж байя. Тэр хоёр эрхлэлдэн эвлэрээд бие, биедээ яг л анхны танилцаж байсан үе шигээ хайрын үг шивнэлдэн хэвтэнэ. Должмаа Наагий уруу харан
Чи надтай юм зөвлөнө гэсэн үү?
Аанхан, Должмаа гурвуулаа гадагшаа гарч амьдарвал яасан юм бэ. Хэдэн жил ажиллаж байгаад өөрсдийн гэсэн мөнгөтэй болоод хүрээд ирвэл. Миний хөгшин хэл устай юм чинь Америк, Герман хоёрын аль нэгэнд явъя, боломж бололцоо нь олдвол сураад авсан ч болно, юу гэж бодож байна. Энд ажилд орлоо ч гэсэн чи бид хоёр байр хоолноосоо хэтрэхгүй таарах биз. Тэгээд ч хүүгээ бага дээр нь гайгүйхэн шиг унаган хэлтэй болгоод авбал ирээдүйд өөрт нь ч хэрэгтэй. Яаж ч бодсон энэ л дээр санагдаад байх юм. Должмаа юу ч хэлэлгүй хэсэг хэвтэж байснаа санаа алдан:
Чи минь өрхийн тэргүүн биз дээ. Бид хоёр чамайг дагаж явах тавилантай юм чинь. Захирал хаашаа гэнэ дагнаа гээд инээв. Ийнхүү тэр хоёр хаанаас яаж хөөцөлдөж эхлэх талаар элдэвийг ярьсаар унтацгаалаа.
Наагий маргааш нь халтуурандаа явсангүй. Хоёр хөгшдийнхөөрөө очиж ирье хэмээв. Үнэндээ явах талаараа тэдэндээ дуулгахаар бэлдэж буй нь энэ. Адъяа гуай за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Залуу улс хамтдаа байвал хаана ч байсан яахав. Үнэндээ хүү минь энд ингэж амьдарсан болж байхаар явбал дээр байдаг юм болов уу. Яамаар ч юм бэ дээ. Ээж нь сайн мэдэх биш. Улс амьтаны ярилцах нь гайгүй л гэлцэх юм, ээж нь эгчтэй нь яриад үздэг юмуу.
За ямарч байсан ээж зөвшөөрлөө, одоо атаман юу гэх нь вэ гэтэл Должмаа муухай харав. Наагий за тоглож л байна даа. Миний хайр тэгж байгаад ямар эмзэг юм бэ гээд үнсээд хөдлөв.
Данзан өөрөө, өөртэйгээ шатар өрөн Норжинд заагаад өгье ингэж уйдаж байхаар сураад ав хэмээн ятгана. Норжин өөдөөс нь: За яршиг насаараа хажууд чинь байгаад сураагүй юмыг одоо би яаж сурдаг юм хэмээн намжирдан байтал гадаа нохой боорлох сонсдов. Тэр хоёр хэн байдаг билээ гэсээр гартал Наагий хашааны хаалга онгойлгон Сайн байцгаана уу? хэмээн мэндэлсээр хүүгээ тэврэн орж ирлээ. Овоо доо ингээд нэг хүүг минь аваад хүрээд ирдэг. Нэг л их цагийн ажилтай улс шиг. Хоноод явна биз дээ. Данзан баярлан: За хүү минь алив нэг өрөөдөхье. Ойрд хүнтэй тоглосонгүй, энэ хажуу хашааны Балбар уг нь дориун нүүх юм. Даанч уугаад согтчихоороо байхгүй болчих юмаа хэмээн хөмсөгөө өргөн илтэд таашааж байгаа нь мэдэгдэв. Норжин хүүгээ аван Должмаа ээжтэйгээ Баттулгын талаар, өдөржин юу хийж өнждөгийг ярингаа бууз чимхэнэ. Тэр хэд их л хөгжилтэй байлаа. Дөрвүүлээ хооллож дуусаад даалуу гарган жаалж гарав. Наагий, Должмаа хоёр өөдөөсөө харан нууцаар чи хэл, би хэл гэлцэнэ. Гэтэл ээж нь тэрийг нь аль хэдийн ажиглаад
Та хоёр хуйвалдаад байхгүй шүү. Яагаад л нүд, амаа эргэлдүүлцгээгээд байна. Би ч чоноо, чоно гэтэл Должмаа
Хэ хэ, ээж нээрээ … Тэгээд өөрийгөө чоно гэнэ шүү. Үнэндээ бид хоёр та хоёртойгоо нэг юм зөвлөх санаатай
За, тэр харж байгаа биз хөгшөөн, хэрэг болохоор л энэ уулын мухарт байгаа бид хоёрыг санана гэж би хэлээгүй юу хэмээн хожигдож байгаадаа шаралхан Норжин үг хавчуулав. Данзан тэндээс
Хүүе, хөгшөөн уурлах яахав ээ модоо сайн хар хэмээснээ юу хэлэх гэсэн юм миний хүүхдүүд. Должмаа хэлэх гэтэл Наагий доогуураа дохио өгч болиулаад өөрөө
Бид гурав гадаадад гарч амьдардаг юмуу гэж бодлоо л доо. Ер нь энд ажилд орлоо гэхэд олигтой цалин мөнгө авч чадахгүй байх. Тэгээд ч Должмаа маань хэлтэй юм чинь хажуугаар нь сураад, би ажилаад байхад болох юм шиг санагдаад гээд дуугүй болов. Данзан
Болохгүй ч юм байхгүй л дээ …. үүлүү тавиад цагаан арав хэмээв. Норжин харин санасаныг бодоход их уриалгахан хүлээж авлаа.
Наадах чинь харин боддог бодол байна шүү. Манайханы хүүхдүүд яваад, их мөнгө авдаг гэнэ гэж ярилцаж байхыг би сонсож байсан. Би маргааш ах, эгч нартай чинь яръя. Ер нь ойрд халуун бүлээрээ ч цугласангүй. Хүйтрэхээс өмнө нэг хэдэн хүүхдээ энэ хагас сайнд цуглуулна аа. Үг дуугүй ир гэхэд одоохондоо үгнээс гарах хүн байхгүй биз хэмээн би л энэ гэрийн жанжин гэсэн аятай даналзав.
Наагий, Должмаа хоёр хүүхдийн солих хувцас аваагүй, хагас сайнд ирье. Тэр болтол гадуур явж ямар бичиг баримт бүрдүүлэх, бас бус зүйлсийн талаар судалгаа хийхээр болон салцгаав. Тэр хоёр их л баяртай инээлдэн өнөөдөр баяраа тэмдэглэнээ хэмээн хэдэн шил шар айраг аван бушуухан гэрийн зүг яарлаа. Гэртээ орон хүүгээ унтуулчихаад хоёулханаа ер нь ингэж ярьж суугаагүйгээ саналаа. Шар айрагаа уунгаа гэр бүлийн халуун яриа өрнүүлэн, хаашаа явбал таньж мэдэх тусалчих хүн байгаа бол хэмээн баахан ярилцав. Яг нэр оноогоод туслан, урилга явуулчих хүн байсангүй. Должмаа гэнэт нэгийг санан босон хөдөө авч явсан цүнхээ ухаж байснаа ашгүй байна хэмээн нэг нэрийн хуудас гартаа барьсаар гүйн ирж Наагийд Хөвсгөлд байхдаа болсон явдалаа ярин юмыг яаж мэдэхэв маргааш имэйл бичиж үзье, сайхан зантай хүн байсан. Намайг хэрэг болбол гээд нэрийн хуудсаа өгсөн юм чинь, ямар гарзтай юм биш хэмээн хөгжингүй хэллээ. Наагий өөрийгөө аль эрт ингээд сэтгэхгүй гэснээ. Тэгэхдээ ч үр минь дэндүү жаахан байсан л даа. За амжилтын төлөө гээд үлдсэн шил шар айрагаа хувааж уугаад, нээлт хийсэн хүн аятай сэтгэл дүүрэн инээгээд Должмаагаа хоёр гар дээрээ өргөн унтлагын өрөө рүү явлаа.
үргэлжлэл бий юу.