Дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрч эмэгтэйгээр Ангела Меркель тодорчээ

2018 оны 12-р сарын 05 өдөр, 12 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7006_large

Германы Канцлер Ангела Меркель “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг дахин тэргүүлжээ. 2005 оноос хойш Канцлерын албыг хашиж байгаа Меркель 2021 онд дахин сонгогдохгүй ч “Европын бодит удирдагч хэвээр үлдэж байгаа” болохыг тус сэтгүүл сануулж байна.

Улстөрч эмэгтэй уг жагсаалтыг өнгөрсөн жил тэргүүлсэн юм. Энэ жилийн жагсаалтын хоёр, гуравдугаарт, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард нар оржээ. Америкийн алдартай хөтлөгч Опра Уинфри жагсаалтын 20 дугаарт бичигдсэн байна. Харин Их Британийн хатан хаан II Елизавета 23 дугаарт орсон бол АНУ-ын Ерөнхийлөгч эцгийнхээ зөвлөхийн албыг хашдаг Иванка Трамп 24 дүгээрт жагсчээ.

 ОХУ-ын Төвбанкны дарга Эльвира Набиуллина жагсаалтын 50 дугаарт орсон Америкийн дуучин Бейонсе болон 67 дугаар байрыг эзэлсэн Европын дипломат Федерика Могериниг гүйцэж түрүүлж, 49 дүгээрт бичигдсэн байна.

 Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг “Forbes” сэтгүүл 2004 оноос эхлэн жил бүр гаргаж байгаа юм. Энэ жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэр их татсан болон нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөөг нь харгалзан үздэг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх