“Малчин лавлах 109” мэдээллийн төв ажиллаж эхэллээ

2018 оны 12-р сарын 04 өдөр, 18 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
47291969_318113215695879_1502288300675694592_n

Малын хулгайтай тэмцэх, цаашлаад малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор 2015 оны 11 дүгээр сард “Малчин лавлах-109” утсыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 7000 гаруй малын хулгайн зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгч, үр дүнтэй ажиллаж байгаад лавлах утасны үйл ажиллагааг өргөжүүлэх, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэсэг хугацаанд завсарласан юм.

Малчдаас мал алдсан, олдсон мэдээллийг 08:00-22 цагийн хооронд шуурхай авч, хууль хяналтын байгууллагад цаг алдалгүй дамжуулах, шийдвэрлэхийн төлөө ажиллахаас гадна малын гаралтай түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ болон малчдад шаардлагатай бусад мэдээллээр хангахын тулд “Малчин лавлах 109” мэдээллийн төв нэртэйгээр дахин ажиллуулж эхэллээ. “Малчин лавлах 109” мэдээллийн төв нь малчин танд үүрэн телефоны оператор үл харгалзан үнэ төлбөргүй үйлчилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх