Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 12-р сарын 04-нд БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд И Сан Жинийг хүлээн авч уулзлаа.
Сайд Д.Цогтбаатар манай иргэд БНСУ-д хамгийн олноор ажиллаж, сурч амьдардаг, хоёр улс бүс нутгийн хэмжээнд өргөн харилцаатай орнууд юм. Мөн 1990-ээд онд хүнд хэцүү цагт тусалж дэмжиж байсанд талархаж байгаагаа илэрхийлэв. Солонгосын хөрөнгө оруулалт, худалдаа жил ирэх тусам нэмэгдэж байна, гол нь хоёр талын иргэд хоорондын харилцаанд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов.
БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд И Сан Жин манай улсад хорь гаруй жилийн өмнө айлчилж байснаа дурсаад иргэд хоорондын зорчих нөхцлийг хялбар болгох, худалдаа хөрөнгө оруулалтын тал дээр анхаарч ажиллах гэдэгтэй санал нэг байгаагаа хэллээ.