Эр хүн ч уйлдаг

2018 оны 12-р сарын 04 өдөр, 14 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3d6aa3eaa6729daf264162af85ed0e0c029ee1d3

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн 10 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг.

Эр хүнийхээ хувьд та амьдарч байгаа орчиндоо байнга хяналт тавих хүсэлтэй байж болох юм.

Хүн бүр таниас айн түгшиж, зодуулж, гэмтэж, өөрийгөө хянах чадвараа алдаж байхыг харж байж та энэ зангаа өөрчлөхийг хүсэх хэрэгтэй гэж үү? Та хэн нэгнээр шаардуулж байснаас өөрөө энэ бүхнийг мэдэрч ойлгох замаар өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та өөрийн хүч чадалдаа итгэдэг бол үргэлж бусдыг хараандаа байлгах гэж зүтгэхгүй байхсан.

ТЭГЭХДЭЭ ТА ӨӨРЧЛӨГДӨЖ ЧАДНА. Яаж гэж үү? Өөрийгөө танин мэд, өөрийн дотоод хүч чадалдаа итгэ, өөрийгөө үнэлж, хүндэлж өөртөө итгэлтэй болсон цагт бүх хүн таныг хүндэлж эхлэх болно. Таны хамгийн хайртай хүмүүс таниас айсандаа таны үгийг сонсох бус харин хүндэлсэндээ сонсох болно. Яагаад эр хүн уйлж, буруу юм хийсэн үедээ уучлалт гуйж болдоггүй юм бэ? Таны сэтгэлийн гүнд бусдыг хайрлах хайр, өрөвч зөөлөн сэтгэл байгаа шүү дээ. Учир нь та ХҮН.

Та гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ хэл. Та нарын хооронд зөрөлдөх, үл ойлголцох зүйл гарна. “ҮГҮЙ” гэж хэлэх нь таныг хүндлээгүйдээ биш хүсэл сонирхол өөр гэдгээ илэрхийлж байгаа юм. Та сэтгэлээ бүрэн нээж эхнэр хүүхэдтэйгээ хуваалцаад үзээрэй. Хариуд нь тэдний ойлголцох хүндлэлийг мэдрэх болно.

Бяцхан хүүгээ уйлахад “Эр хүн уйлдаггүй” гэж бүү сурга. Тэр бусдыг өрөвдөж буруу юм хийсэндээ гэмшиж, түүнийгээ нэрэлхэлгүй хэлж, бусадтай сэтгэлээ хуваалцаж, уйлж сураг. Тэр тусмаа таны хүү жинхэнэ ХҮН, эр хүн болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх