НҮБ-ын албан хаагчдад “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг танилцууллаа

2018 оны 12-р сарын 04 өдөр, 10 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
47386475_1776289749164127_4112571631350579200_n

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын 16 хоногийн аяны хүрээнд ҮСХ-ноос зохион байгуулсан “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг НҮБ-ын нийт ажилтан, албан хаагчдад танилцууллаа.

Аяны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагааг нээж Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман үг хэлсэн бөгөөд судалгааны үндсэн үр дүнгийн талаар ҮСХ-ны ахлах статистикч Н.Должинсүрэн, шинжээч Т.Оюунсүрэн нар мэдээлэл хийлээ.

Уг үйл ажиллагаанд НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагын төлөөлөгч, ажилтнууд оролцсон юм.
Үндэсний статистикийн хороо нь “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа зохион байгуулсан бөгөөд судалгаагаар Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинж, хүчирхийлэл үүсэж буй шалтгаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан.

Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад 3 эмэгтэй тутмын 1 нь бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд амьдралдаа өртөж байна гэсэн дүгнэлт гарсан.
Энэ жилийн хувьд 16 хоногийн аян нь “Харилцаа, хандлага, үйлдлээ ЭЕрэг БолГОЁ” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх