Нийгмийн даатгалын ерөнхий газар МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллахаар боллоо

2018 оны 12-р сарын 03 өдөр, 16 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
47258296_2006951962673445_9035739776279379968_n

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийгмийн даатгалын багц хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөндөө хяналт тавьдаг байх, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг тухай бүр бүрэн төлүүлж хэвшүүлэхэд хоёр тал харилцан тохиролцож, хамтран ажиллах юм.
Ажил олгогч нь ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг олон сараар төлдөггүй, санаатайгаар зайлсхийдэг тохиолдол олон. Энэ явдлыг таслан зогсоож, ажил олгогчдын хариуцлагыг дээшлүүлэх, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалан нийгмийн баталгааг нь хангаж ажиллах нь чухал гэдэгт хоёр тал санал нэгдсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх