Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны тогтоол, шийдвэрийг өнөөдөр /2018.12.03/ танилцууллаа. Үндсэн дүрмийн хорооны шийдвэрээр Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт Үндсэн дүрмийн III бүлгийн зарим заалтуудыг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулж байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг Ардчилсан намаас нэр дэвших эрхийг дөрвөн жилээр, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасч байгаагаа мэдэгдэв. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын Улстөрийн зөвлөл хуралдаж, ЖДҮ болон олон тэрбумын авлигын хэрэгт холбогдсон У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох байр сууриа илэрхийлээд байсан билээ.
Үндсэн дүрэм зөрчсөн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт хариуцлага тооцлоо
2018 оны 12-р сарын 03 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )