БҮСГҮЙ ЕРТӨНЦ
Үг: Б.Болорцэрэн
Ая: Д.Бердибек
Хүүхэн бүхний хүсэл ийм л байдаг даа гэмээр
Хөөрхөн сайхан харагдмаар улирал бүхэн биднийх шүү
Энхрий ханийнхаа тэвэрт энгэрийн гоёл шиг гэрэлтээрэй
Эрхэлж суугаа бүсгүйгээс залуу нас үргэхгүй ээ
Сугадалцаад алхаарай гунхана шүү хүүхнүүд минь
Нудралцаад инээгээрэй тольдоно шүү хүүхнүүд минь
Нас насандаа л гоё харагдаарай найз хүүхнүүд минь
Намба төрхөндөө л зохисон байгаарай хайрт хүүхнүүд минь
Ээж бүхний сэтгэл ийм л байдаг даа гэмээр
Энэрэл хайраар чимсэн өдөр бүхэн биднийх шүү
Ивий үрсийнхээ дэргэд хаврын цэцэг шиг дэлгэрээрэй
Инээж суугаа ээжээс цаг хугацаа яарахгүй ээ
Бүсгүй бүхний мөрөөдөл ийм л байдаг даа гэмээр
Бүгдээрээ гоёод алхмаар ертөнц бидний толь шүү
Өчигдрийн гомдлоо орхиод харц дээгүүр алхаарай
Өөртөө итгэлтэй бүсгүйгээс үзэсгэлэн гоо урвахгүй ээ