“Монгол Мессенжер” сониноос англи хэлээрх зохион бичлэгийн анхдугаар уралдаан зарлалаа

2018 оны 11-р сарын 30 өдөр, 22 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5c010d2c3c129

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газар англи хэлээрх зохион бичлэгийн уралдааныг анх удаа зохион байгуулж байна.Улаанбаатар хотын англи хэлний сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын үнэт зүйлс” сэдвийн хүрээнд болох тус уралдааныг ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компани хамтран зохион байгуулна.

Уралдааны зорилго нь сурагчдын англиар бичих ур чадварыг хөхиүлэн дэмжих, Монгол орон залуусын нүдээр хэрхэн харагдаж буй, хүүхэд залуус эх орноо хэрхэн үнэлж цэгнэдэгийг нээн харуулах, шилдэг зохион бичлэгүүдийг сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсаар түгээн Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Уралдаанд оролцогчид “Монголын үнэт зүйлс” сэдвээр зохион бичлэгийг 800 үгэнд багтаан англи хэлээр бичиж 12 дугаар сарын 20-ны дотор “Монгол Мессенжер” сониныmongolmessenger@gmail.comболонmongolmessenger@montsame.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.

Зохион бичлэгээс шилдэг гурван байрыг шалгаруулж 500.000, 300.000, 200.000 төгрөгийн мөнгөн урамшуулал болон уралдааныг хамтран зохион байгуулагч ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны бэлэг дурсгалыг гардуулна.

Монголын анхны англи хэлээрх тогтмол хэвлэл болох “Монгол Мессенжер” сонины редакцаас цаашид уг уралдааныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх