Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/-ноос санаачилан хоёр жилтутамд зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН”2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МҮЭ–ийн СТО–д болж байна.
Зөвлөгөөнд нийслэл, аймаг сумдын эмнэлгийн асрагч, үйлчлэгч, сумын эрүүл мэндийн төвийн галч зэрэгхүмүүсийн төлөөлөл 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэд энэхүү зөвлөгөөнөөрөө ажил үүргээгүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлаа тодорхойлж тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэн шийдвэргаргагчдад санал, шаардлага хүргүүлэх юм. Мөн өмнөх зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, саналшаардлагынхаа хэрэгжилтийг ч хэлэлцэж байна.
Зөвлөгөөнийг МЭМАҮЭХ–ны дарга Б.Мягмар нээж үг хэлэхдээ “…Эрүүл мэндийн байгууллагуудын өнгөтөрхийг тодорхойлж, халуун хүйтэн, цус, ялгадас, халдвартай хаягдал, бохиртой өдөр тутамд ажиллаж, ачааныхүндийг үүрч арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа үйлчилгээний ажилтнуудынхаа хөдөлөрлөх эрхийг хангуулахын төлөө энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж, бодитой үр дүнд хүрч ирснийзэрэгцээ, цаашид сумын эмнэлгийн галч нарыг гэрээт биш үндсэн ажилтан болгож, ээлжийн амралт эдэлжчадахгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж ялгаварлагдаж байгааг өөрчлөх, эмнэлгийнүйлчлэгч нарыг мэргэшүүлэх замаар цалин хөлсийг салбарын ангилалд хамруулж, эмч, сувилагч нарынажлын ачааллыг бууруулах зэрэг бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай” байгааг онцлов.
Зөвлөгөөнд “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр ЭМЯ–ны БТГ–ын салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, нийгмийн баталгааны асуудалхариуцсан ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа, “Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ажилтнуудын өмнөтулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ–ийн холбооныдарга Б.Мягмар,” Аймаг, орон нутгийн үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудал”сэдвээр Дорноговь аймгийн ҮЭ–ийн холбооны дарга С.Азжаргал, “Эрүүл амьдрах ухаан ба эерэг сэтгэлгээ”сэдвээр АШУҮИС–ийн харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, АУ–ны доктор С.Наранчимэг нар илтгэлмэдээлэл тавьж, зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцсон эрүүл мэндийн салбарын ажилтнууд өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус зөвлөгөөнд оролцогчдоос өөрсдийн хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлаар Монгол улсын Засгийнгазар, ЭМЯ, ХНХЯ, Сангийн яаманд хандан хүргүүлэх санал зөвлөмж, баримт бичгийг хэлэлцэн баталжхүргүүлэх юм. Тухайлбал: эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын нийгмийн баталгаагсайжруулах, цалин хөлсийг салбарын ангилал зэрэглэлд хамруулахын тулд тэднийг мэргэшүүлэх болон сум,сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал батлах тухай 2015 оны Эрүүл мэнд, Сангийнсайдын хамтарсан тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж, сумын галч нарыг үндсэн ажилтан болгох зэрэг олончухал асуудлыг тусгах ажээ. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үйлчилгээнийажилтнууддаа мэндчилгээ дэвшүүлж олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа асрагч, галч,үйлчлэгч зэрэг ажилтнуудыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ЭМЯ–ны “Хүндэт жуух бичиг”, салбарын ҮЭ–ийн холбооны “Хүндэт тэмдэг”, “Хүндэт жуух бичиг”–ээр шагнаж урамшуулна.
МЭМАҮЭХ–ны ажлын алба