Нийслэлийн Газрын албанаас газар өмчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг ирэх сарын 4-ний өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “ДҮНЖИНГАРАВ” салбарт зохион байгуулах гэж байна.
Иргэд өдөрлөгт ирснээр Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон хуультай холбоотой санал хүсэлт гаргах, эзэмшиж буй газраа хэрхэн өмчлөх талаарх зөвлөгөө мэдээлэл авах, хүсэлтээ өгөх, Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт авах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Өдөрлөг 2018.12.04-ны өдрийн 10-15 цагийн хороонд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт болно.