Өчигдөр үдээс хойш Туркийн Истанбул хотын орон сууцны хороололд нисдэг тэрэг сүйрчээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр энэ явдал Санкактеп дүүрэгт болсон бөгөөд ослын улмаас гурван хүн амь үрэгдсэн байна.
Хүмүүсийн ярьж буйгаар,нисдэг тэрэг унах үед хэдэн хүн гэмтсэн гэсэн мэдээлэл байгаа аж. Орон нутгийн оршин суугчид сүйрлийн байдлыг болон яаралтай тусламжийн талаарх бичлэгийг хийж цацсан байна.
Нисдэг тэрэг унасан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.