Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийгдэж байна.
6 сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийсэнээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Сүүлийн 0.25мл нь үнэ төлбөргүй хийгдэнэ.
3-аас дээш насны хүүхүүдэд 0.5 мл хэмжээгээр 1 удаа хийнэ.
Улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, үнийн хувьд 15 000 төгрөг юм байна.
Улирлын томуугийн вакцин хийж байна
2018 оны 11-р сарын 27 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )