Жолооч нар автомашины хохирлын нөхөн төлбөр дээрээ үнэлгээ хийлгэсэн хөлсийг нэмж авна

2018 оны 11-р сарын 23 өдөр, 13 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д  даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч жолоочийн даатгалын сан хариуцна гэж заасан байдаг. Тэгэхээр хохирлын нөхөн төлбөр авч байгаа жолооч автомашиндаа учирсан хохирлыг үнэлүүлсний хөлсөнд даатгалын хохирол үнэлэгч компанид төлсөн төлбөрөө нөхөн төлбөр дээрээ нэмж авна гэсэн үг юм.

Иргэд хуулийн дээрх заалтыг мэддэггүйгээс нөхөн төлбөрийн хамт хохирлыг үнэлэхтэй холбогдон гарсан зардлаа авалгүй, нөхөн олговроо дангаар нь авдаг тохиолдол нийтлэг байна. Жолооч нараас ч энэ талаар цөөнгүй асуулт ирүүлж байгаа тул Хороо зам тээврийн хөдөлгөөнд оролцогчдод хуулийн дээрх заалтыг сануулж, хохирлын нөхөн төлбөрийн хамт уг хохирлоо үнэлэхтэй холбогдон гарсан зардлыг даатгалын компанидаа мэдүүлэн авч байхыг анхааруулж байна.

Санхүүгийн Зохицуулах Хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх