М.Нандинцэцэг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

2018 оны 11-р сарын 23 өдөр, 12 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bok_large

 Энэтхэгийн Шинэ Дели хотноо  болж буй боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д өрсөлдсөн  ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ.

10 дахь удаагийн ДАШТ-ий 54 кг-д хүчээ сорьсон М.Нандинцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын тамирчин Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдан ялагдал хүлээлээ. Ийнхүү “Лондон 2012” олимпийн наадмын шагналт тавдугаар байр, 2016 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-ээс мөнгөн медальт С.Петрова Дэлхийн аваргын төлөө тулалдахаар болов. Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойдоо ДАШТ-ий хүрэл медалиар М.Нандинцэцэг бэлэг барилаа.

Тэрбээр энэ удаагийн дэлхийн ринг дээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питеса нарыг ялж шөвгийн наймд үлдэж, улмаар Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээ тулаанд өрсөлдсөн юм. М.Нандинцэцэг 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэсэн юм. Энэ хугацаанд Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монгол  Улсын 11 удаагийн аварга цолтон билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх