Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн ЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа болон холбогдох мэргэжилтнүүд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, “Энэр-Ази” өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцлаа.
Тус байгууллагууд Эрүүл мэндийн сайдын баталсан зааврын дагуу томуу, томуу төст өвчний бэлэн байдлын төлөвлөгөөг гарган, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн хангамжид анхаарал хандуулан ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгт нийт амбулаторийн үзлэгийн 3.7%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэмэлтээр 15 ор дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нийт хүүхдийн 125 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 105 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн статистик мэдээгээр 11 дүгээр сарын эхний долоо хоногт томуу, томуу төст өвчлөл ихэсч байсан боловч энэ сарын 15-наас буурах хандлагатай байна. Орны хүлээгдэл, ачаалалгүй хэвийн ажиллаж байна. Сүхбаатар дүүрэгт нийт амбулаторийн үзлэгийн 3.5%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.
“Энэр-Ази” өрхийн эрүүл мэндийн төв нь СБД-ийн 10 хорооны 2300 өрхийн 9,300 гаруй хүн ам, түүний дотор 5 хүртэлх насны 744 хүүхдэд ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. СБД-ийн 10 хороо нь 100 айл орчимд байрладаг тул утаа, тоосжилт ихтэй байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгт хорооны нийт хүн амын 2264 буюу 59%-ийг хамруулсан байна. Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулсан нь маш их дэмжлэг үзүүлж байгаа талаар тус Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Энхээ мэдээлэв.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг томуу, томуу төст өвчлөлийн бэлэн байдлыг ханган ажилласнаар тус дүүргүүдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хүлээгдэл, чирэгдэлгүй, эмнэлэг хэвийн ажиллаж байна. Улирлын томуугийн үе эхэлж байгаатай холбоотой дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах, зөвлөгөө өгөх утас ажиллуулах, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний зааврын хэрэгжилтэд анхаарах, чанд мөрдөн ажиллах талаар зөвлөмж өглөө.
Эмнэлгүүд хэвийн ажиллаж байна
2018 оны 11-р сарын 23 өдөр, 10 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )