Үхсэн халимны ходоод хуванцар савны хаягдлаар дүүрсэн байжээ

2018 оны 11-р сарын 21 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ko_large

 Индонезийн Капота арлын “Вакатоби” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргээс үхсэн халим олджээ. Үхсэн халимын ходоодноос 6 килограм орчим хуванцар хаягдал гарсан тухай цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлэв. Ходоодноос гарсан эд зүйлсийг дурдвал, 115 хуванцар аяга, ундааны 4 хуванцар сав, 25 гялгар уут болон 2 резинэн углааш байжээ.

9.5 метр урт халимны ходоодноос гарсан эд зүйлс байгаль хамгаалагчдын дунд ихээхэн дуулиан дэгдээж байна. “Бид халимны  үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч бидний олсон баримтууд үнэхээр айдас хүрэм байна” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Индонез дэх салбарын далайн амьтдыг хамгаалах албаны зохицуулагч “AP” агентлагт өгсөн яриандаа онцолжээ..

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх