-УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар огцрох, огцрохгүй нь Ардчилсан намын гишүүдээс шалтгаална гэж үзээд байгаа?
-Миний байр суурь тодорхой байгаа шүү дээ.
-МАН-ын зүгээс хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьбал та бүхэн дэмжих үү?
-Хэзээ ч Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орохгүй. Тийм зүйл байхгүй.
-Сайдын суудал санал болгох байх?
-Би хэзээ ч сайд болъё гэж боддоггүй. Ард түмэн МАН-д итгэж, УИХ-д 65 суудал өгсөн. Энүүгээрээ бүх асуудлаа шийдээд явах ёстой. Хэзээ ч Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орж ажиллахгүй.
-Засгийн газрыг огцруулахад УИХ-ын гишүүдийн гарын үсэг хүрэлцэхгүй байх магадлал өндөр байгаа шүү дээ?
-Энэ бидний асуудал биш. Засгийн газраа огцруулна гэж санал, санаачилга гаргасан тэр хүмүүсийн асуудал юм.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин