Энэ жил анх удаа даунтай залуус Иргэний андгай өргөх ёслолд оролцоно

2018 оны 11-р сарын 20 өдөр, 14 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
olloo_mn_1509523707_4fbab41c-8e7f-4574-9955-712c366ad1aa

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол 16 дахь жилдээ болох гэж байна. Монголын Залуучуудын Холбоо санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран тус үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн Иргэний андгай өргөх ёслолд анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуус оролцох гэж байна. Ёслолын үеэр Г.Орхон иргэний үнэмлэхээ гардан авах бол Б.Ананд тус ёслолд оролцох юм байна.

Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулагддаг бөгөөд Их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцдог билээ.

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг онцлогтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх