“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино дэлгэцнээ гарсан цагаасаа эхлэн үзэгчдийг уйлуулж, уярааж, ухааруулж байгаа билээ. “Нинжин сэтгэл” киног үзсэн эхнэр, нөхөр хоёр амьдралаа тэр чигт нь өөрчилж чаджээ. Тэд өмнө нь бие биедээ тунирхан гомдож, амьдрал нь тийм ч аз жаргалтай байсангүй.
Гэр бүлийн түшиг тулгуур болсон нөхөр сүүлийн үед байнга архи ууж,агсам согтуу тавьж эхнэр хүүхдийнхээ үйл тамыг “зулгааж” байв. Тэр ч байтугай хадмуудаа хүртэл дарамталж, зовоодог болсон аж. Аз болоход,найз нөхөд нь “Нинжин сэтгэл” киног үзээд маш их юм бодсоноо ярихад эхнэр,нөхөр хоёул сэтгэл хөдлөн тэр киног үзэхээр шийджээ.
Тэд кинотеатрт уг киног үзэж суухдаа уйлж уярч,өөрсдийн буруу зөвийг мэдэрчээ. “Бид хоёр “Нинжин сэтгэл”-ийг үзээд гэр бүлийн үнэн цэнийг ойлголоо, маш их ухаарлаа, архичин хүний амьдрал яаж төгсдөгийг харлаа. Ямар сайхан сургамжтай бүтээл вэ” хэмээн дуу алдан баярлаж байсан юм. Нөхөр нь архинаас татгалзаж,эхнэр хүүхдээ зовоохоо больсон. Үүнээс илүү сайн нөлөө гэж хаа байх вэ. Монголын нэг гэр бүл тайван амьдарч эхэлсэн нь сэтгэл сэргээсэн сайхан мэдээ биш үү. Юутай ч “Нинжин сэтгэл” кино ийнхүү нэгэн гэр бүлд эв түнжин,хайр,тайван сайхан амьдрал хайрлажээ. Урлаг гэдэг агуу юм даа.
Н.Дөл
Гоё кино байна лээ. Заавал үзээрэй.