БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНХАУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Хятадын соёлын төв хамтран аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор компаниудын хөтөч тайлбарлагч, үйлчилгээний ажилчдад зориулсан “Хятад хэлний анхан шатны мэдлэг олгох” сургалтыг эхлүүллээ.
2018 оны 11- дүгээр сарын 19- ээс 12 дугаар сарын 20-ны хооронд болох уг сургалтад Монголын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор компаниудын хөтөч тайлбарлагч, үйлчилгээний ажилчид болох 20 хүн хамрагдаж байгаа юм.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан, БНХАУ-н Элчин сайдын яамны соёлын нарийн бичгийн дарга н.Хүчирхэг нар оролцлоо.