Өнөөдөр үдээс өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг ажлаас нь чөлөөлж байгааг мэдэгдсэн. Харин үдээс хойш мөн л албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХ сангаас өөрөө болон хамаарал бүхий этгээддээ зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байна.
Тодруулбал, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, “Улаанбаатар цахилгаан түгээс станц” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.