Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байна. Системүүдийг олон нийтэд танилцуулах “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээг маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 10:00, 14:00 цагуудаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна. Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох яам, агентлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, хүний нөөцийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд оролцоно гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” системийн нээлт маргааш болно
2018 оны 11-р сарын 19 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )