Б.Мөнхзаяа “Kobe-2018”-аас мөнгөн медаль хүртжээ

2018 оны 11-р сарын 19 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46444436_2000600470023488_3791804416915406848_n

Өчигдөр Япон улсад болсон марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнд Монголоос урилгаар оролцсон үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа мөнгөн медаль хүртэв. Ханийнхаа буюу дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад ганцаараа хурд сорьсон тэрбээр хоёр цаг, 31 минут 48 секунд гүйсэн амжилтаар дэд аварга болох болзол хангажээ. 17 насандаа хөнгөн атлетикаар хичээллэн, амжилтын төлөө найм дахь жилээ зүтгэж буй Б.Мөнхзаяа өнгөрсөн сард БНХАУ-д болсон олон улсын тэмцээнд түрүүлэхдээ улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм.
Риогийн олимпод хурд сорихдоо 72 дугаар байр эзэлсэн тэрбээр таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. 25 настай Б.Мөнхзаяа өнгөрсөн жил Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх