Өнгөрсөн бямба гарагт /2018.11.17/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра болон бусад холбогдох албаныхан Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажлын явцтай танилцлаа.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.
Гүүрийн ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байна.
Гүүрийн барилгын ажил арван хоёрдугаар сарын 15-ны өдрөөс түр зогсож байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд Олимпын гудамжны зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр замыг нээхээр боллоо.