БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Эхний уулзалт өнөөдөр буюу Ням гаригт Монгол Улсын ЭСЯ дээр болсон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзлаа.
Мөн сайдын айлчлалын баг Москвад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж оюутны “Дэвжээ” наадмыг үзэж сонирхлоо. ОХУ-д 3000 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд Засгийн газар хоорондын гэрээнээс гадна байгууллага хоорондын гэрээгээр мөн хувиараа сурч байгаа оюутнууд ч цөөнгүй байдаг аж.