-Аргын тооллын 11 дүгээр сарын 19. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 11, хөхөгчин туулай, могойг хүлэгч-25 од, огторгуй суудал, 7 улаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:03-17:11.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40)болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад оюун, билиг хурц болох маш сайн. Гэвч тахиа, луу цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малтай холбоотой үйл, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, хатуу үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
–