Маргааш арваннэгдүгээр сарын 17-нд төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургуулиуд хичээллэж, төрийн байгууллагууд ажиллана. Учир нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт “Монгол бахархлын өдөр” тохиож бүх нийтээр амарсан. Засгийн газрын хуралдаанаар баасан гаригт нь мөн амрах шийдвэр гаргаж,арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн ажлыг дараа долоо хоногийн бямба гаригт шилжүүлсэн юм. Иймд өнгөрсөн баасан гаригийн ажил болон хичээлийг маргааш нөхөх юм. БСШУЯ-аас төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургууль хичээллэнэ гэдгийг хэлж байна. Харин төрийн бус өмчийн зарим сургуулиуд өнгөрсөн баасан гаригт хуваарийн дагуу хичээллэсэн тул нөхөхгүй байгаа юм байна.
Маргааш өнгөрсөн баасан гаригийн амралтыг нөхөж бүх нийтээр ажиллана
2018 оны 11-р сарын 16 өдөр, 12 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )