Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа

2018 оны 11-р сарын 16 өдөр, 11 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46454578_2145500955480506_6833632669784342528_n_20181116111837

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болж Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа.

Энэ удаагийн дуудлага худалдаанд 5 дүүргийн нийт 24 байршлын газрыг худалдахаар зарлагдсанаас Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197.736.472 төгрөгөөр худалдлаа.

2018 онд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар 5 дүүргийн 42 байршил батлагдаж, 13.7 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан.

Үүнээс өнөөдрийн байдлаар газрын эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 4 удаа зохион байгуулж, нийт 6 байршилд 6.3 га газрыг худалдан 910 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлээд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх