Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыний нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн ангиллаар эхэллээ. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, 50 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр үдээс өмнө нь эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр тус тус ялсан. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдснаар маргааш медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанаа хийнэ.
ОУХМ Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдана
2018 оны 11-р сарын 15 өдөр, 18 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )