Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!! Б. Ундармаа гишүүн ээ!!!!

2018 оны 11-р сарын 14 өдөр, 13 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
undarmaa

Капитал банкаараа дамжуулан татвар төлөгчдийн мөнгийг хүүлсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлч Б.Отгоноос мэдээллээ устгуулах талаар найз нөхдөөр нь дамжуулж гуйсныг тэрээр олон нийтэд дэлгэжээ…

Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!!

Б. Ундармаа гишүүн ээ!!!!

рмаа хувийн “Капитал” банкаараа дамжуулан элдэв сангуудын /татвар төлөгчдийн мөнгө/-ийг хүүлсэн хэргийг би олон нийтэд хүргэсэн.Энэ мэдээллийн дараа миний найз нөхөд, ангийн хүүхдүүдээр дамжуулан “- Наад мэдээллээ устгачих!!! Битгий дахиж бичээч!! Мөнгө төгрөг өгье!!!” гэх мэтээр хэлүүлэх боллоо. Уулзья гэсэн найзынхаа урилгыг хүлээж авсандаа, утсаар залгасан найзынхаа дуудлагыг авсандаа харамсч сууна. Таниас болж гэмгүй сайхан явдаг хүмүүстэйгээ ч дахиж уулзахааргүй болох жишээтэй.
Мөнгөөр худалдаж болохгүй, хэмжиж бүр болохгүй зүйл гэж байдаг юм шүү. Сэтгүүлчийн хувьд нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёс зүй надад бий.Мөнгө хэрэгтэй ч түүнийг зөв, шударгаар, өөрийнхөө хөдөлмөрөөр олох ёстой л доо. Үйлийн үрд итгэж явдаг билээ би. Өврөөс нь чихэр горьдох үрдээ өгөх амттан байтугай аяга бантанг нь цадтал идүүлж чадахгүй “ажил, орлогогүй” ядуусаас “дээрэмдсэн” мөнгө чинь миний хоолойгоор үнэндээ давахгүй ээ!!! Таны банкаар дамжсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн 7,6 тэрбум төгрөг эзэндээ очсон бол нэг ч гэсэн ядуу өрхийн амьдрал өөрчлөгдөх байлаа. Гэвч тэр мөнгийг та замаас нь “дээрэмдсэн”. Ядаж эмэгтэй хүний хувьд та хоол тэжээлийн дутагдлаас хөхөнд нь сүү байхгүй, угжих ч сүү олдохгүй ядуу ээжийн зовлонг мэдэхгүй гэж үү!! Хэрэв мэдэхгүй бол Нийслэлийн хамгийн их ядууралтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөх эрх танд байхгүй !!!!! Та миний баримтыг үгүйсгэж даан ч чадахгүй л дээ!!! Хэдэн халтар төгрөгөөр худалдагдахгүй сэтгүүлч бас байдгийг мэдэж ав!!!! Дахиж намайг судлах, миний найз нөхдийг олж илрүүлэх шаардлага байхгүй!!! Би таны хувийн орон зайд нэвтрээгүй.Ард түмнийг төлөөлөх эрхийг чинь хөндөж байна!!!!! Ингэж төр түшихгүй ээ!!!!

Сэтгүүлч  Баасанжавын Отгон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх