УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл ХУД-т байрлах KING TOWER-н 4 давхраас үсэрсэн байна. “YB” энтертайнмент-ын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Тэрбумын хэрэг” УСК-ны зураг авалтанд зориулж Онцгой Байдлын ажилчдын хатуу хяналтан доор тусгайлан бэлтгэсэн аврах гудас руу жүжигчин маань 4 давхраас үсэрсэн байна. Тэр ч бүү хэл машинд мөргүүлж, усанд сэлж, буудуулж, зодуулж олон хүнд зураг авалтанд орсон байна.
“Тэрбумын хэрэг” УСК нь залуу уран бүтээлчдийн чанар чансаа, эр зориг гээд бүхий л зүйлийг шалгасан уран бүтээл болсон ажээ. Энэхүү киноны нээлт 2018/11/16-нд болох ажээ.
“Тэрбумын хэрэг” УСК-ны уран бүтээлчид:
Зохиолч, Найруулагч:………………………….МУСТА А.Миеэгомбо
Продюсер:…………………………………………YB энтертайнмент
Зураг авалт, эвлүүлэг, график:…………….Dual Zet Pro Agency
Хөгжмийн зохиолч:…………………………….Н.Тэмүүлэн
Дууны найруулгч:……………………………….Г.Батжаргал
Дүрүүдэд:
Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд
Ардын жүжигчин А.Дашпэлжээ
УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл
УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр
УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал
УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Одончимэг
Жүжигчин МУСТА П.Баттөр
Маск продакшны жүжигчин МУСТА Д.Дэлгэрсайхан нар болон бусад чадварлаг уран бүтээлч нар оролцон тоглосон.




