“Эрчим хүчний хүний нөөцийн бодлого, хамтын ажиллагаа” зөвлөгөөн 2018.11.14-ний лхагва гарагт 14 цагаас Эрчим хүчний хөгжлийн төв /ЭХХТ/-д болно. Зөвлөгөөнийг ЭХХТ-ийн ерөнхий инженер Б.Дашдондог нээх юм. Мөн Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баярмагнай илтгэл тавихаас гадна Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон Эрчим хүчний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, сургалтын инженерүүд, хүний нөөцийн менежерүүд оролцох юм. Зөвлөгөөний үеэр үндсэн сэдвээс гадна салбарын сургалтын ач холбогдол, сургалтын тариф, сургалтын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцаж нэгдсэн зөвлөмж гаргах юм байна. Бүртгэл 2018.11.14-ний өдрийн 12.30-13:00 цагийн хооронд явагдана.
“Эрчим хүчний хүний нөөцийн бодлого, хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно
2018 оны 11-р сарын 14 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )