УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж тухайн долоо хоногийн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг билээ. Гэтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр өглөө зарласан боловч одоо болтол хуралдаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна. Хэлэлцэх асуудал ийнхүү батлагдаагүй байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал хойшлогдоод байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хэлэлцэх асуудлууд тодорхой болсны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдана.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлын дараалал батлагдаагүй учир АН бүлгийн хуралдаан хойшиллоо
2018 оны 11-р сарын 12 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )