Дуучин Э.Чулуунчимэг охинтойгоо хамтран дуулжээ

2018 оны 11-р сарын 12 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
chuka

Дуучин Э.Чулуунчимэг охин Б.Аялгуутайгаа хамтран дуулсан “Хамгийн гоё хайр” дуугаа үзэгч фенүүддээ өргөн барьжээ. Охин Б.Аялгуу нь 1-р ангийн сурагч. Ингээд “Хамгийн гоё хайр” дууны үгийг хүргэж байна.

ХАМГИЙН ГОЁ ХАЙР
Ээж ээ та миний
Инээдээр будсан наран
Ээж ээ би таныхаа
Хайраас татсан солонго
Үр минь чи ээжийнхээ
Үнсэхэд сэрдэг дэлхий
Үгээр хэлэхийн аргагүй
Сэтгэлийн их амгалан

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Ээж ээ та миний
Хамгийн гоёхон цэцэг
Ээж ээ би таныхаа
Хамгийн хөөрхөн эрвээхэй
Охин минь чи ээжийгээ
Олоод ирсэн жаргал
Орчлонд талархаад барашгүй
Хамгийн нандин бэлэг

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Ээж ээ та миний
Энгүй дээд бурхан
Ээж ээ би таныхаа
Энэхэн насны гоёо
Энхрий чи минь ээжийнхээ
Эрхэм нандин эрдэнэ
Илүү ихийг хүсэмгүй
Амьдралын минь даль жигүүр

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Нарнаас ч том хайртай…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. би
     (192.168.8..***)
    2019/05/01 12:33

    Охин нь аавтайгаа яасан ч адилхан бэ. Ээж охин хоёрт амжилт хүсьэ. Сайхан амьдраарай. Охиноо гомдоосон тэр эцэг шүү санаатай болд нь хийсэн үйлийн үрээ эдлэх л байхдаа. Эмэгтэйчүүдийг гомдоочихоод өөрөө сайхан амьдарна гэжж байхгүй шүү дээ.

    (0) (0)