Тусгай сургуулийг 140 гаруй сая төгрөгөөр тохижуулж өгчээ

2018 оны 11-р сарын 07 өдөр, 19 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8b43e711-26cb-4d05-8069-116d897f89b8

Монголын анхны тусгай боловсролын сургууль болох 25 дугаар сургуульд “Оюу толгой” ХХК сурагчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан шат, тайвшруулагчтай хонх, зориулалтын бариул суурилуулж, алхаж сурахад дэмжлэг үзүүлэх хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай эд хэрэгслийг хүлээлгэн өглөөОюу толгой компани, 25 дугаар сургууль, Гэрэл гаргагч ТББ-ын залуустай хамтран хэрэгжүүлсэн тохижилтын ажлыг танилцуулж, хүлээлгэн өгөх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Г.Дуламжав нар оролцлоо.

Тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүдэд сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдүүлсэн  энэхүү төслийн нийт өртөг нь 140 гаруй сая төгрөг болжээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх