БОЛЖМОР : Би чинийхээ нууцхан амраг…..2

2018 оны 11-р сарын 06 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2-10-728x420

Тэр өдрөөс хойш Оршихын тухай бодол Энхриймаагийн толгойноос гарсангүй. Тэрээр яагаад ч юм залгамаар санагдсан ч биеэ барьж байлаа. Би юу л бодоод, юу хийх гээд байна даа. Тэр чинь гэр бүлтэй хүн шүү дээ хэмээн бодсоор гурав хонолоо.
Нэг орой Жагаа утасдан
За сайн уу. Та ч дарга болоод олдохоо байждээ. Өнөө орой уулзая. Найз нь нөхөр нэг орой эрт ирнэ гэхээр нь гармаар санагдаад. Нялх хүүхэдтэй хүн чинь хэцүү юм байна ш дээ гээд уулзах цагаа товлоод утсаа тасаллаа.
Жагаа тэр хоёр нилээн ярьж суув. Энхриймаа аман дээр нь хэд, хэдэн удаа Оршихыг хэлчихмээр гарч ирээд нэг л болсонгүй. Тэгтэл Сумъяа ч хүрээд ирлээ. Жагаа за найз нь явахгүй бол нилээн суучихлаа. Та хоёр синглүүд яахав жаахан сууна биз за баяртай.
Энхриймааг нэг л дуу муутай байгааг ажсан Сумъяа
Яасан бие чинь зүгээр үү нэг л уравгар байх чинь
Бие үү, бие зүгээрээ хө харин … хэмээн бодолхийлж байснаа шийдсэн шинжтэй Сумъяа найз нь нэг хэрэг хийх гээд болдоггүй ээ гээд инээвхийлэв.
Хөөх за, юу юм бол?
Надад нэг хүн маш их таалагдаад байгаа, тэр даанч гэр бүлтэй гээд урдах виногоо шимэв.
Өө чи л дээ, хэзээ хаана яаж танилцсан юм. Тэгээд яг эхнэртэй нь үнэн юм уу?
Энхриймаа ч болсон явдлаа бүгдийг нь эхнээс нь дуустал нь ярив. Харин утасных нь дугаарыг авсанаа хэлсэнгүй. Тэгсэнээ: За, за бүтэхгүй юм бодож байхаар болье, угаасаа одоо холбоо барих ямар ч аргагүй юм чинь, тэгээд ч тэр амьдралтай хүн юу л гэж намайг гэхэв гэснээ хоёулаа гарах уу найз нь ойрдоо ажил ихтэй ядраад байна тэгж байгаад тухтайхан уулзая гэв. Сумъяа ч тэр нь дээрээ хө, ийм сайхан залуу хүүхэн байж хөгшин хар юмаар яах гэсэн юм, тэгээд бүр гэр бүлтэй хүнээр. За за явъя найз нь ч гэсэн өглөө эрт ажилтай гээд тэр хоёр салав. Энхриймаа тэндээс нэг их холдолгүй дахин нэг газар ганцаараа орж суув. Зүгээр л утасдаад үзье. Дууг нь сонсоод л болоо гээд утсаа гарган хэд дэлгэж хааснаа уусан винондоо зориг орон залгалаа. Дийд … дийд … тэрээр догдолж байгаагаа мэдэв.
Байна уу … хэмээх танил хоолой сонсогдоход сандрахдаа утсаа тасалчихлаа. Гэтэл ч төд удалгүй нөгөө дугаараас буцаагаад залгаж байна. Шийдэж ядан байснаа хоолойгоо нэг засаад шийдмэг аргагүй гэнэт зориг орон За хэмээн утасаа авлаа.
Уучлаарай өөрөө залгасан уу?
Тиймээ, сайн байна уу? Энхриймаа байна, таньж байна уу?
Хэн гэнээ … аан за сайн уу? ямар сонин хүн ярьж байх юм
Сайн сайн … би харин чамайг гадуур явж байвал дуудах гээд. Амралттай өдрөөрөө халтуур хийдэг гэхээр чинь танимгайрхаад … гэж хэлчихээд өөрийгөө тэрээр гайхав. Яахаараа ингээд зохиогоод ороод ирдэг юм бол хэмээн бодож байтал
Аан тийм л дээ, чи яг хаана байна?
Энхриймаа байгаа газраа хэлтэл за би 20 минутын дараа очлоо. Ойрхон байгаа юм байна гээд утсаа тасаллаа.
Энхриймаа утсаа барьсан чигтээ. Юу хийгээд байнаа, үгүй ээ зүгээр л дуудлагын такси л дуудсан ш дээ … тэгээд яагаад сандраад байгаа юм? Үгүй ээ зүгээр сайн найзууд болж яагаад болохгүй гэж, намайг юу гэж бодож байгаа бол? ийнхүү өөрөө өөртэйгээ зөрчилдөн элдэвийг бодон сууна.
Энхриймаагийн байгаа газар нь нуугдмал зорьж ирсэн хүмүүс нь л мэддэг жижиг кафе байсан тул нэг ч их хүн байсангүй. Тэрээр байн байн тольдон, цагаа харан суутал утас нь дуугаран ирчихлээ гараад ирэх үү гэтэл Энхриймаа, чи ороод ирээ би нэг юм захиалсан чинь арай дуусаагүй байна. Орших орж ирсэнээ
За сайн уу хэмээн гар бариад, яаж утасны дугаар олов?
Яасан болохгүй байсан юмуу дээр нэг найзр уугаа мессеж бичсэн дээ, ашгүй сая тэрний утсан дээр устгагдаагүй байж байна. Чи намайг гайхаж байна уу дандаа л орой үдэш явж байх юм гэж, сая найз хүүхнүүд маань уулзая гээд харих гэснээ гэнэт чамайг санаад ойрхон байвал хүргүүлчихье, таньдаг хүн нь дээр гээд утасдсан юм хэмээн хэнэггүй авав.
Орших инээснээ тэр бололгүй яахав, би ч гэсэн хоосон холхиж байхаар, хааяадаа зүгээр л юм. Тэр хоёр ойр зуурын юм ярилцсаар нилээн дотно танилцлаа. Орших хоёр охин, нэг хүүтэй. Хүүдээ ёстой амь, гал залгах ганц хүү, тэгээд ч отгон юм гээд. Өөрийнхөө тухай товчхон ярьж өгөв. Харин Энхриймаа тэр хүний нүдийг хараад л баймаар. Ингэж хараад байхаар Орших юм ч хэлж чадахгүй хааяа хөлсөө арчин уснаасаа балган сууна. Энхриймаа гэнэт өөрийгөө жаахан охин шиг аяглаж байгааг ухааран жаахан биеэ барилаа. Тэрээр ганц бие нэг залуутайгаа 5 жил үерхээд салсан гээд бүгдийг ярив. Энэ бүхэнд нь Оршихын сэтгэл засаж тайвшруулж байгаа үгс, юманд ултай хандаж байгаа зэрэг нь бүр сэтгэлийг нь гижигдээд болдоггүй. Уусан винондоо ч нилээн халах янз ороод ирэв. Гэтэл Оршихын гар утас нь дуугарч байна: … Аан аав нь удахгүй ээ, миний хүү унтаж бай, аав нь ажлаа хийгээд л явж байна. Ээжтэйгээ унтаж бай, за баяртай гээд утсаа таслав. Тэгсэнээ за хоёулаа гарах уу даа гэтэл Энхриймаа тэгий дээ хэмээн дурамжхан хэлээд тооцоогоо хийе хэмээн дуудав.
Энхриймаа оройжингоо Оршихтой хамт байснаа бодон нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулан хэвтэнэ. Надаас чинь хэд ах болчихов оо, лав долоо найм байх шүү. Хэхэ … намайг нэгдүгээр ангид орж байхад, наймаа төгсөж байдаг хмм. Ямар гоё цээжтэй юм бэ. Тэр сайхан цээжийг нэг удаа ч гэсэн тэвэрч үзэх юмсан хэмээн адийн бодолд ороогдон хэвтэнэ.
Харин нөгөө талд Орших мөн л бодолд дарагдан нойр нь хулжина. Энхриймаа ч сайхан хүүхэн шүү. Яагаад намайг сонирхоод байгаа юм бол. Би ч бараг ах шиг нь юм байгаа даа. Хүүе нүгэл гэм чи чинь байтлаа элдэв юм бодоод, яахав ганц бие хүүхэн орой үдэш болтол ажилладаг, тэгээд ч цаг ийм хэцүү болсон үед хэн ч гэсэн таньдаг жолоочтой байя гэж бодно хэмээн өөрийгөө шоолон инээтэл, эхнэр нь хажуунаас нь: Хүүе чи унтаач, наад ухаан санаа чинь зүгээр үү, харанхуй шөнө ганцаараа юугаа бодоод инээд алдаад байгаа юм гээд нудрав.
Орших эхнэр нь санааг нь мэдсэн юм шиг эмээсхийн, анх чамтайгаа танилцсанаа гэнэт бодоод гээд үнсэх гэтэл. Эхнэр нь
Яршиг цаашаа чи чинь өнөөдөр юу болчихов, хөгшин азарга жороо сурав гэгчээр хүүхдүүдийн хажууд унтаач хэмээн бувтнав. Орших урамгүйхэн буруу харсанаа анх удаа гэрээ удаан гэгч нь тогтон ажлаа. Анх л гэр бүл болохдоо барьж орсон шавар байшин. Тойрон унтах хүүхдүүд, үргэлж үглэж байдаг эхнэр … тэрээр нэгэнтээ санаа алдсанаа ядарсан уу нэг мэдэхэд унтчихсан байлаа.
****
Энхриймаа ажилдаа гүйсээр, өдөр хоног ч өнгөрсөөр. Тэр Оршихыг бодох нь улам л их болов. Болохгүй ээ адилхан бүсгүй хүмүүс байж, бас тэр ямар ч гэмгүй нялх амьтадыг яана гэв … гэж өөрийгөө арайхийн албадаж байлаа. Дугаарыг нь гарган хий дэмий харахаас үл хэтэрнэ. Гэтэл нэг орой гэртээ байж байтал Орших залгав. Энхриймаа өөрийн эрхгүй догдлон бушуухан шиг утсаа шүүрэн авлаа.
Байна уу …сайн уу? юу байна хэмээн нэг амьсгаагаар дуржигнуулж гарав. Орших инээснээ
Сайн, чи сайн уу? чамайг завтай бол хамтдаа жаахан сууя гэх гэсэн юм гэтэл Энхриймаа дуун дээр
Тиймээ завтай байна, хаана очих вэ?
Тэр хоёр өөд өөдөөсөө харан чимээгүйхэн сууна. Орших түрүүлэн ам нээн
Хүний амьдрал ч сонин байх юм даа, би өнөөдөр эхнэртэйгээ муудалцаад гараад ирлээ. Тэгээд яагаад ч юм чамтай уулзмаар санагдаад залгасан юм уучлаарай.
Зүгээр дээ, ийм үед чинь хамгийн түрүүнд санаанд чинь орсондоо баяртай байна гээд урьханаар инээмсэглэв, харин дотроо ( yes, амжилттай болсон байна шүү. Ингээд л эрчүүд та нар өөрсдөө тэсэлгүй залгах юм даа хэмээн инээдээ барьж ядан сууна). Орших үргэлжлүүлэн
Би уг нь эхнэртэйгээ тэр болгон муудалцаад байдаггүй л дээ. Гэтэл ойрдоо яагаад ч юм бухимдаад байдаг болчихлоо
Яагаад байгаа юм бол оо. За яахав дээ муудалцахгүй амьдрал гэж юу байхав дээ. Тэгж байгаад аль аль нь зөөлөрчих юм чинь. Миний найз эр хүн байж иймхэн юманд шаналахгүй шүү
Би ч тэрэнд шаналаагүй ээ … үнэндээ чамайг бодоод байдаг болж ,тэрэнд л өөртөө уур хүрээд байх шиг байна. Эхнэрийн маань хэлж байгаа үг хүртэл надаас хэрүүл гуйгаад байгаа юм шиг санагдаад, сая тэсэхгүй гараад ирлээ. Энхриймаа ч энэ боломжийг алдахгүй гэсэндээ нэг их амьдрал үзсэн хүн шиг сургаж гарав. Тэгсэнээ
Өнөөдөр ерөөсөө эхнэрээ нэг сайн хашраачих, тэгэхээр бид чинь уяхан амьтад дороо зөөлрөнө
Тэр ч юу л бол, уг нь миний эхнэр чинь ховор сайхан хээгүй монгол эмэгтэй юм ш дээ гээд ууж гарав.
Тэр хоёр хундага тулган уусаар. Хоёулаа ч нилээн хөөрхөн халамцах шинж ороод ирэв. Орших гэнэт за хоёулаа гарах уу даа гэтэл Энхриймаа сандран
Чи яасан харилаа юу?
Өнөөдөр харихгүй ээ … манай найзынх энд ойрхон байдаг юм, тэднийд очдог юм уу
Аан, тийм бол гаръя даа. Энхриймаа манайд очъё гэж шууд хэлж чадсангүй. Яахыгаа хэсэг бодож байснаа чи намайг дөхүүлж өгөөд буцаад явбал чадах уу хэмээн асуув. Орших ч зөвшөөрөн толгой дохиод тэр хоёр гарлаа. Такси бариад Энхриймаагийн гадаа иртэл Энхриймаа сэтгэл шулуудан чи ороод цай уугаад гараач дээ. Айлын хаяанд ирсэн хүн байна. Тэгээд такси дуудчихъя гэтэл Орших
Хүүе яаж болох юм гэрийнхэн чинь ч юу гэх юм, нэг хөгшин хар согтуу юм дагуулаад орохоор гэтэл Энхриймаа инээснээ
Би ганцаараа байдаг юм гэв. Энхриймаа их л баяртай байлаа. Муу ханхай байранд нь эр хүн орж ирээгүй ямар ч их удаав дээ. Тэрээр амандаа дуу аялан цай аягалж, тавгийн идээ тавьж өгөөд за би одоохон чи түр хүлээж байгаарай гээд өрөөнөөс гарав.
Орших халамцуу ч гэсэн гэнэт өөрийгөө юу хийж явна даа хэмээн бодов. Тэгсэнээ Оюумаа минь чиний л буруу байсан. Би амьдралынхаа төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл хирэндээ л зүтгэж явна. Хүүхдийн төлбөрөөс болж чи надад тийм зан гаргаагүй бол би өдийд гэртээ сайхан намбайгаад байж байхгүй юу. Ер нь ч чиний ааш сүүлийн үед их хувираад байгаа, би ч гэсэн хүн юм байгаа биз дээ хэмээн согтуу ухаандаа өөрийгөө өмөөрөн сууна. Гэтэл ч Энхриймаа ороод ирлээ. Бурхан минь гэж чи ямар сайхан харагдаж байнаа. Орших өөрийн эрхгүй дуу алдлаа. Энхриймаа нэвт гэрэлтсэн нимгэн урт цамц өмсөөд, доогуураа хагас эртүүз өмссөн харагдана. Энхриймаа хөргөгчнөөс цагаан архи авчран нэг юмаараа дагнах уу даа хэмээн хэлээд инээмсэглэв. Тэр хоёр сайхан танилцсаных, сайн найзууд болсоных хэмээн тулган уусаар.
Энхриймаа Оршихыг налан суухад түүний биеэс халуу дүүгнэ. Орших байн байн хөлсөө арчин байснаа жаахан нүүр хагарсан уу, уусан юмандаа зориг орсон уу Энхриймааг хүзүүдэн
Чи яагаад хөгшин хар намайг сонирхоод байгаа юм бэ. Би хэдий ханилсанаасаа хойш эхнэрээ нэг ч удаа хуураагүй ч анх чамайг амралтанд хараад нэг л сонин мэдрэмж төрсөн. Дараа нь машинд таарахад бүр илүү сонирхсон. Харин сүүлд уулзсаны дараа оройжингоо чамайг бодсон хэмээн үнэнээ хэллээ. Энхриймаа инээмсэглэн эрхлэнгүй дуугаар
Мэдэхгүй юм даа, би өөрөө ч гэсэн гайхаад л байна, гэснээ түүнийг шууд үнсээд авлаа. Тэр хоёр яг л галзуу барс шиг бие бие рүүгээ шунан дайрав. Нэгнийхээ хувцасыг тайчин газраар нэг хөглөрүүлэх энэ мөчид хэн хэн нь илүү дутуу юу ч бодсонгүй нэг л мэдэхэд бүх зүйл болоод өнгөрөв.
Ёох, ямар сайхан юм бэ. Хичнээн ч удаан хүнтэй унтаагүй юм бэ хэмээн босон буйдан дээр тэрий харан уналаа. Орших хойноос нь босон ирж
Чи ч аргагүй залуу халуун байна шүү хэмээн аягатай усаа гуд гуд залгиллаа. Энхриймаа түүнийг араас нь тэврэн зогсоно.
Би анх чамтай танилцахдаа л энэ цээжийг тэвэрч үзэх юмсан гэж бодож байсан хэмээгээд инээнгээ хөнгөн санаа алдав. Орших амьсгаагаа дарж ядан
Би залуудаа жаахан спортоор хичээллэдэг байсан л даа, одоо ч байхгүй ээ … гэснээ гэнэт за уучлаарай би харъя даа. Ер нь л жаахан тусгүй юм хийчихлээ гээд хувцаслаж эхлэв.
Энрхиймаа юу ч хэлж чадсангүй. Гараад явсан хойно нь чи минь нээрээ л хүний хүн шүү дээ. Ямар ч хяслантай хорвоов дээ хэмээн гансран хоцорлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.25.***)
    2020/08/29 16:37

    bayrlalaa

    (0) (0)