Сурагчдын бүтээлийн ангилалд Монгол Улсаас 104, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсаас 3, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16, нийт 123 сурагчийн бүтээл дэлгэгджээ.
Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Бидний хойч үе бичиг соёлынхоо уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүтгэл гарган монгол уран бичлэгийн бүтээл туурвих нь жил ирэх тусам өргөжин тэлж байгааг харах, сонсох сайхан байна. Энэ бол монголчууд бидний бахархах, өөгшүүлэн дэмжих, тэтгэх ёстой өв соёл мөн. Монголчууд “Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл” гэх их зохиолч Д.Нацагдоржийн алдарт шүлгийг уншаад өнгөрөх бус зүрх сэтгэлдээ тээж, үе дамжуулан өвлүүлж байгаагийн нэгэн гэрч нь өнөөдрийн энэ үзэсгэлэн юм.
Эртний согд бичгээс санаа авч, бий болон хөгжсөн Монгол бичиг болбоос Монголчуудын хамгийн урт удаан хугацаагаар хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг соёл билээ” хэмээн онцолж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг бүтээлийн эзэн болсон багачуудад шагнал гардуулж, баяр хүргэлээ.
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын ахлах ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Мөнхчулууны Цэнгүүн “Цаасан шувуу” бүтээлээрээ,
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Батнасангийн Зэсмаа “Хөх судар” бүтээлээрээ,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Саранчимэгийн Энхмаа “Чингис хааны билиг сургаал” бүтээлээрээ,
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Намхайнямуугийн Хулан “Морин хуур” бүтээлээрээ
- Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч Дорждагвын Алтанцэцэг “Урам хайрла” бүтээлээрээ тус, тус шилдгээр шалгарав.
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын дунд ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:
- ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Соргог “Чингисийн арван хоёр донж-1” бүтээлээрээ,
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Жамьяансүрэнгийн Номин-Эрдэнэ “Боржигоны бор тал” бүтээлээрээ,
- ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын 7-р ангийн сурагч Имкинова Мария “Хүн ахтай, дээл захтай” бүтээлээрээ,
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9Е ангийн сурагч Ёндонжамцын Золбоо “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээрээ,
- ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Чандмань “Чингисийн арван хоёр донж-3” бүтээлээрээ тус, тус шалгарлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг бүтээл туурвисан сурагчдад баяр хүргэж, хүүхдүүдийн бүтээлийг үзэж, сонирхсон юм.
2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн:
Насанд хүрэгчдийн ангиллын бүтээлүүд Монголын Уран зургийн галерейд дэлгэгдсэн байна.