Хүйтний улирлын хувцсанд шилжиж, алба хаагчид тангараг өргөв

2018 оны 11-р сарын 05 өдөр, 18 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC9757

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.

  Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ, ГСХ болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа.

   Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав.

Түүнчлэн Онцгой байдлын албанд шинээр томилогдсон алба хаагчдаар төрийн тусгай алба хаагчийн тангараг өргүүлэх ёслол боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд  30 гаруй алба хаагч оролцсон юм.

 Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжиж, хувцасны үзлэгийг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх