Төрийн үйлчилгээний менежментийг сайжруулж эхний ээлжинд 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ

2018 оны 11-р сарын 02 өдөр, 14 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
45171688_588381004913654_555370920986804224_n_20181101041844

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах  ажил хийгдэж байгаа бөгөөд тус системийн ашиглалтын талаарх сургалт өнөөдөр боллоо.

Дээрх 47 үйлчилгээний тоонд багтсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/30 дугаар тушаалаар байгуулан, туршилтын хувилбарыг бэлэн болгож, сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчдын дунд зохион байгуулсан юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /eservice.ulaanbaatar.mn”/  нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж, төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй болж, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм гэж УБЗАА-наас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх